• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЭНХИЙГ САХИУЛАГЧ-ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД”-ТАЙГАА ЦАХИМААР УУЛЗЛАА

2018-03-15
“ЭНХИЙГ САХИУЛАГЧ-ЦАГДАА, ДОТООДЫН  ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД”-ТАЙГАА ЦАХИМААР УУЛЗЛАА

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний түүхт 97 жилийн ойн ирэх ням гарагт тохионо. Энэхүү өдрийг угтан Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтайгаа цахим хурал хийлээ.

Цахим хурлаар мотобуудлагын 7 дугаар батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатар, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй 18 алба хаагчтай холбогдон урам, зориг нэмж, цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцон, алба хаагчдын санал, хүсэлтийг сонсов. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас өгсөн удирдамж, чиглэлийг танилцуулж, Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Дотоодын цэргийн дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Гансүх болон бусад холбогдох албан тушаалтнууд алба хаагчидтайгаа цахимаар уулзлаа.