• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТАНЫ ӨГСӨН ДУУДЛАГА БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

2018-03-05
ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТАНЫ ӨГСӨН ДУУДЛАГА БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ


Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг эрсдэхээс хамгаалжээ.

Тодруулбал, алба хаагчид өнгөрөгч бямба гаргийн орой 20:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явахдаа гудамжинд хэвтэж буй иргэнтэй таарч биед нь үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Д биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, толгойдоо гэмтэл авсан байсанд шуурхай арга хэмжээ авч түргэн тусламж дуудсан байна. Иргэн Д нь толгойдоо хүнд гэмтэл авсан байсан учир түргэнээр ГССҮТ-д хүргэгдэн яаралтай хагалгаанд орж амжилттай болсноор одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.