• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭН ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖ, СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА.

2018-02-05

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн нохдыг ашиглан хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлэн, эд мөрийн баримттай нь дайчлан баривчиллаа.
Энэ хэрэгт 28 настай эрэгтэй иргэн М, 33 настай эрэгтэй иргэн Ш нарын хоёр этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж эхэллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.