• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ, ЗӨРЧЛИЙН ОНОО СЭРГЭЭХ

2018-01-31
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ, ЗӨРЧЛИЙН ОНОО СЭРГЭЭХ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Эрүүл мэндийн тодорхойлолт
3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн сургалтын танхим, Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д явагдана.

ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ

ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн сургалтын танхим, Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д явагдана.

Мэдээллийг 2018-01-31 өдөр шинэчилсэн.