• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГ ГЭР БҮЛИЙН АЛБА ХААГЧИД ГАЛЫН АЮУЛААС ХҮНИЙ АМЬ НАС АВАРЛАА

2017-12-18
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГ ГЭР БҮЛИЙН АЛБА ХААГЧИД  ГАЛЫН АЮУЛААС ХҮНИЙ АМЬ НАС АВАРЛАА

 


2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Ундраагийн ......тоотод оршин суух иргэний гэр 00 цаг 50 минутын үед шатаж байсныг МБТасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.


Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө нь нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавъяат үйлстэн билээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нь тус Цагдаагийн газрын ахмад ажилтан бэлтгэл хошууч Ц.Лхагваагийн төрсөн охин бөгөөд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь хосууд юм.
Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.