Б.ЖАНЧИВДОРЖ: ЖҮДОГИЙН ТАТАМИГААСАА БУУХААРАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БАРИЛДАНА ДАА

2017-08-28 00:00:00
752

Б.ЖАНЧИВДОРЖ: ЖҮДОГИЙН ТАТАМИГААСАА БУУХААРАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БАРИЛДАНА ДАА

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд Дэлхийн цагдаагийн спортын наадам болсон билээ. Энэхүү наадамд жүдогийн төрлөөр оролцож, мөнгөн медаль хүртээд ирсэн цагдаагийн ахлах ахлагч Б.Жанчивдоржтой ярилцлаа. Тэрбээр 2017 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний -100 кг-ын жинд түрүүлсэн тамирчин юм.

-Дэлхийн цагдаагийн спортын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн. Энэ удаагийн Цагдаагийн олимп ямархуу болов?

-Энэ жил Цагдаагийн олимп болж эхэлсний 30 жилийн ой тохисон. Тэр утгаараа зохион байгуулалт урьд жилүүдийнхээс өргөн хүрээг хамарч, олон орны тамирчид оролцсон. Ерөөс улс болгон л өргөн бүрэлдэхүүнтэй баг илгээсэн байсан. Хамгийн олон хүнтэй нь Хятадын баг 1000 орчим тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөн Энэтхэг, АНУ-ын багууд олон хүний бүрэлдэхүүнтэй байсан. Манай улс ч гэсэн 2015 оныг бодвол олуулаа, 20 гаруй хүний бүрэлдэхүүтэй явсан. Спортын 6, 7 төрөлд оролцсон. Харин манай баг тамирчид 14 алт, есөн мөнгө, 12 хүрэл медаль авсан. Очсон бүх тамирчин медальтай ирсэн гэж хэлж болно.

-Барилдааныхаа тухай ярьвал?

-Би Бразил, Оросын тамирчинг ялаад, аваргын төлөө Германы бөхөд хожигдсон. Тэмцээнд явахдаа л гарандаа бага зэргийн бэртэлтэй байсан. Очоод тэмцээнд ороход бэртэл сэдэрч, мөр мултарсан. Үнэхээр хүнд барилдаануудыг хийсэн. Финалд Германы бөхтэй хийсэн барилдаан бүр хүнд байсан. Мөрөнд өвчин орчихсон байсан болохоор барилдаан сайн гарч өгөөгүй. Тэгээд л мөнгөн медаль хүртсэн дээ.

-Цагдаагийн спортын наадамд оролцоход эрх авна гэж байх уу. Ямар шалгуураар орох вэ. Заавал цагдаагийн байгууллагад ажилладаг байх ёстой гэсэн шаардлага тавих уу, үгүй юу?

-Жил болгон “Хүч” спорт хорооны тамирчдынхаа дунд тэмцээн зохион байгуулдаг. “Цагдаа-95, 96, 97” гэсэн нэртэй тэмцээн болно. Тэр тэмцээнд түрүүлсэн тамирчдыг оруулдаг. Энэ жил цагдаагийн байгууллага хүндийн өргөлт, жүдо, паурлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх амжилт гаргах боломжтой гэсэн төрлүүдэд тамирчид явуулсан. Хол болсон болохоор зардал мөнгөний асуудал тулгарсан. Тэр болгон олон тамирчны бүх зардлыг гаргаад байх боломжгүй. Тийм болохоор Цагдаагийн Ерөнхий газраас тал зардлыг нь гаргасан. Тамирчид өөрсдөө үлдсэнийг гаргана. Гэхдээ хувиасаа гаргачихгүй л дээ. Харьяа, анги нэтгэлээс л зохицуулж өгч, тусална шүү дээ. Би гэхэд л Хан-Уул дүүргийн цагдаагийн газраар ивээн тэтгүүлж, зардлаа зохицуулж явсан. Цагдаагийн спортын наадамд ороход эрх авна гэсэн юм бол байхгүй. Зохион байгуулж байгаа орноос тамирчдаа оролцуулаач гэсэн урилга ирдэг юм билээ. Тэгээд тухайн улс өөрсдөө ямар тамирчныг, аль төрөлд оруулах вэ гэдгээ шийднэ. Оролцож байгаа тамирчид бол бүгд л цагдаа, хүчний байгууллагад ажилладаг, харьяалагддаг юм билээ. Гэхдээ тэр дунд олон улсын тэмцээн уралдаанд оролцдог шилдэг тамирчид ч байсан.

-Цагдаагийн олимп гэгддэг учраас нэр хүнд, цар хүрээ томтой байх л даа. Тиймдээ ч шилдэг тамирчид олон оролцож байгаа байх?

-Бүхий л улс оронд цагдаа, хүчний байгууллага байгаа. Тийм болохоор цагдаагийнхаа байгууллагад ажилладаг, харьяалагддаг тамирчдыг тэмцээнд оролцуулж. Тухайн улсын цагдаагийн байгууллагыг дэлхий нийтэд таниулж байгаа хэрэг. Манай улс ийм цагдаатай, тамирчинтай. Байнга ажлаа хийгээд байх. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийгээд, ийм амжилт үзүүлж чаддаг шүү гэдгийг л харуулах зорилготой тэмцээн гэж санадаг. Сая бол манай баг бүрэлдэхүүн оролцсон төрөл бүртээ амжилт гаргаж, ямархуу чадвартай вэ гэдгээ харуулж чадлаа.

-Энэ жил жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-д түрүүлсэн. Улсын аваргын талаар эргээд нэг дурсаач?

-Энэ жил улсын аваргадаа түрүүлж чадсан. Улсын аваргынхаа өмнө бэлтгэл сургуулилтаа сайн базаасан. Гэхдээ ажлаа ч бас хийж байсан. Би Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст цагдаа-зохицуулагчаар ажилладаг. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ базааж байгаад л улсын аваргад оролцоод, түрүүлсэн дээ. Би чинь ажилдаа явна, зам дээр зогсч замын хөдөлгөөн зохицуулна. Түүнийхээ хажуугаар зав гаргаад л бэлтгэлээ хийнэ дээ. Үдээс хойш ажилтай бол өглөө нь бэлтгэлээ хийнэ. Өглөө ажилтай бол үдээс хойш бэлтгэлээ хийчихээд л зохицуулчихдаг.

-Улсын аваргад түрүүлсэн тамирчин бол шигшээ багт багтаж, гадаад руу тэмцээнд явдаг. Энэ жил бас Азийн аваргад хүрэл медаль авсан. Тийм болохоор жиндээ дэлхийн аваргад оролцох болов уу ч гэж харж байлаа?

-Улсын аваргад түрүүлснийхээ дараа Азийн аваргад явсан. Очоод хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргад оролцохыг бас бодолгүй л яахав. Гэхдээ энэ удаад Цагдаагийнхаа спортын наадамд явах зорилготой байсан болохоор боломж гарсангүй. Манай Цагдаагийн олимп чинь хоёр жилд нэг удаа болдог юм. Жүдогийн дэлхийн аварга Будапешт болно. Манай шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байгаа. Хэзээ мөдгүй л эх орноосоо мордох байх. Манай жинд жингийн дүү Л.Отгонбаатар барилдана. Олимпийн тавдугаар байрын шагналтай, сайн бөх шүү дээ. Би уг нь 2007 оноос хойш шигшээ багт найман жил тамирчин байсан. 2015 он хүртэл гэсэн үг. Түүнээс хойш “Хүч” спорт хорооноос Замын цагдаа руу шилжээд, тэндээ харьяалагдаад явж байна. Ер нь бол шигшээ баг дээрээ очоод л бэлтгэл хийдэг. Энэ жил Цагдаагийн олимп наймдугаар сард байсан болохоор “Хүч” спорт хорооныхонтойгоо бэлтгэлээ хийгээд л, тэмцээндээ явсан. Энэ жилийн тухайд байнгын бус болон байнгын гээд хоёр шигшээ багийг улсын аваргын дараа зарласан шүү дээ. Би байнгын бус шигшээд харьяалагдаж байгаа. Цалин мөнгө бол авахгүй. Харин уралдаан тэмцээнд явж болно.

-Ямар ч спортоор хичээллэж байгаа тамирчны гол зорилго бол олимп, дэлхийд амжилт гаргах болчихоод байна. Хэрвээ эдгээр тэмцээнд амжилттай оролцвол шагнал, урамшуулал нь амьдралд хэрэгтэй шүү дээ. Өөрт чинь ийм зорилго бас байдаг л байлгүй?

-Бэртлээ гайгүй болгочихоод, бэлтгэл сургуулилтаа гайгүй хийж байгаад, 2018 оныхоо улсын аваргад гайгүй оролцохоор хичээнэ дээ. Манай Замын цагдаагийн ажил чинь онцлог, ачаалал ихтэй. Цагдаагийн албан хаагчид чинь өглөө гараад л орой харьдаг. Бэлтгэл сургуулилт хийх цаг зав хязгаарлагдмал. Байнгын бэлтгэлтэй бөх, ажлынхаа хажуугаар бэлтгэл хийх хоёр чинь өдөр шөнө шиг л ялгаатай. Тэгээд ч спорт чинь залуу насны л ажил шүү дээ. Би одоо 31 настай настай. Хөгшрөх хандлагадаа орчихсон байна. Тийм болохоор үүрэгт ажлаа хийгээд, хажуугаар нь бэлтгэлээ базаагаад л явж байгаа нь энэ шүү дээ. Ер нь бол бусад тамирчдын л адил дэлхийн аваргад, Олимпийн наадамд амжилт үзүүлэхийг хүсэлгүй яахав. Гэхдээ одоо нас явчихлаа. Дороос залуу сайн тамирчид гарч ирж байна. Тийм болохоор маш сайн байж гэмээнэ л тэдний урдуур дайрч явна. Манай “Хүч” спорт хорооноос тэмцээн уралдаан дөхөхөөр чөлөө өгнө. Тэр үедээ бэлтгэлээ сайн базаана. Тийм л байдлаар бэлтгэлээ хийж явдаг. Гэхдээ яах вэ, боломж бүхнээ дайчлаад, тэмцээн уралдаандаа оролцоно.

-Одоо тэгээд ажилтай үедээ замын хөдөлгөөнөө зохицуулаад, бусад үед нь бэлтгэлээ хийгээд л явдаг байх нь. Жүдо бөхийн шаггүй тамирчин хүн замын хөдөлгөөн зохицуулаад, дүрэмт хувцастай явж байна гэхээр бас л сонирхолтой санагдаж байна шүү?

-Тэгээд ажилдаа үедээ ажлаа хийгээд, замын хөдөлгөөнөө зохицуулна шүү дээ. Миний ажил л юм чинь. Хүмүүс энэ жил намайг улсын аваргад түрүүлэхээр гайхаад байсан. Голдуу л ажлаа хийж харагдаад байсан юм чинь. Тэгтэл бараг бэлтгэл хийхгүй байж байгаад түрүүлчихлээ. Азаар түрүүлсэн гэж хэлэх нь холгүй байсан. Би бол ажлынхаа хажуугаар бэлтгэлээ зохицуулаад, байнга л хийгээд яваад байгаа шүү дээ. Манай цагдаагийнхан чинь их дэмжинэ ээ. Тэгээд Азийн аваргаас медаль аваад ирэхээр “Чи байнга л ажлаа хийж харагдсан. Хэдий завандаа ажлаа хийгээд, хэзээд нь бэлтгэлээ хийгээд, амжилт гаргаад байгаа юм бэ” гээд л гайхдаг. Би чинь Азийн аваргад явахдаа хоёр сарын өмнөөс ажлаасаа чөлөөлөгдөөд, шигшээ багт очиж, нэгдсэн журмаар бэлтгэлд хамрагдаад л явсан.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
46
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
58
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
46
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
58
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
479
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
97
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
68
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
103
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
115
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
74
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
159
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
235
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос