Д.АЛТАНГЭРЭЛ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДТЭЙГЭЭ АЛЬ БОЛОХ ХАМТАРЧ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ИЛҮҮ ХҮЧИРХЭГ БОЛДОГ.

2017-07-19 00:00:00
1856

Д.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа иргэдтэйгээ аль болох хамтарч зохион байгуулвал  илүү хүчирхэг байдаг.

Өнөөдөр цагдаагийн байгууллагынтүүхт  96 жилийн ой тохиож байна. Улсын мөрдөн байцаах алба, ЦЕГ-ын дэд даргын албыг хашиж байсан, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэлтэй цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Энэ их түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, бодлого чиглэлийг барьж ажиллаж, цагдаагийн алба хаагчдын бахархал болсон ахмадууд бол яахын аргагүй та юм. Танд баярын мэнд хүргэе.   

-Та  энэ байгууллагад насаараа ажилласан. Албаараа хэрхэн бахархаж явдаг вэ?

-Би цагдаагийн байгууллагад 1966 онд анх цагдаагаар орж,  35 шахам жил цагдаагаас хурандаа болтлоо ажилласан. Сүүлийн 13 жил нь Улсын мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын албыг хашсан. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Нийгмийн аюулаас хамгаалах яамны коллегийн гишүүнээр гурав,  ЦЕГ-ын даргын зөвлөлд 10 гаруй жил ажилласан. Ийнхүү Нийгмийн аюулаас хамгаалах  яамны системд багтаж байсан байгууллагуудыг удирдах, үйл хэрэгт оролцож, Монголын цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, хөгжүүлэх ажилд  үндсэн үүргийнхээ хажуугаар олон жил зүтгэсэн. Олон жил сайхан ажиллаж, сайхан амьдарсан. Би цагдаагийн мэргэжлийн бүх албанд ажилласан, цагдаагийн байгууллагадаа хүндэтгэлтэй хандаж, хайрлаж бахархаж явдаг.

- Цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн гол чиглэл нь ард түмнийхээ амар тайвны төлөө байдаг. Таныг ажиллаж байх үеп иргэдтэйгээ хамтран ажилладаг ямар сайхан туршлагууд байв?    

-Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа иргэдтэйгээ аль болох хамтарч зохион байгуулвал илүү хүчирхэг байдаг. Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад гэдэг иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага олон жил цагдаад тусалж, цагдаатай хамтарч ажилласан.  Сүүлдээ энэ нь ардын нөхөрлөл болсон. Ингээд өөрийнхөө амьдарч буй хороо суманд цагдаатайгаа хамтарч ажилладаг үнэнч туслагч нь байсан.  Сүүлийн  үед арга хэлбэр нь өөрчлөгдөж, урамшилт эргүүл болон зохион байгуулагдаж байх шиг байна. Ер нь аль болохоор олон түмнийхээ дунд байж, тэднийхээ хүч дэмжлэгэнд тулгуурлаж, хамтарч ажиллаж чадах юм бол цагдаагийн байгууллагын ажил  сайн байдаг.   

-Энэ  оны эхнээс  цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхлэсэн.  Энэ хуулийн ололт амжилт, алдаа онооны тухайд та ямар бодолтой байгаа бол?

-Хэлэлцэж байх үед нь сонсож байсан. Батлагдаж гарсны дараа бүрэн эхээр нь уншиж танилцсан. Үнэхээр энэ хууль бол урьд нь зохицуулагдаагүй байсан олон асуудлыг шийдсэн. Эрх зүйн дорвитой шийдэл болсон. Цагдаагйин байгуулагын үйл ажиллагаа ажилтнуудын  эрх  үүргийг  тодорхой болгож, нийгмийн баталгааг  хангах  асуудлыг хуульчилсан.  Энэ хуулийг  хэрэгжүүлэх ажлаар  санаачлагатай хандаж,  шуурхай  ажиллах хэрэгтэй.   

-Долдугаар сарын 1-нээс Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Та хуульч, мөрдөн байцаагч хүний хувьд энэ хуулиудын талаар ямар бодол, санал, шүүмжтэй байна вэ?

-Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтүүд нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж,  зөрчихгүй байх чиглэлийн заалтууд нэлээн орсон. Энэ зөв. Ялын бодлогын хувьд ч багагүй өөрчлөлт хийв. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэм буруугаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо барагдуулсан хүнд  ноогдуулах ялыг хөнгөрүүлсэн . Зөвхөн хорьж, чанга хатуу шийтгэснээр эрүүгийн гэмт хэргийн гаралт шийдэгдэхгүй.

Олон хуульд байсан  200-аад  зөрчлийг  нэгтгээд  нэг хуультай болгосон. Энэ нь хэрэглэхэд ч гэсэн тохиромжтой. Харин зөрчлийн мөнгөн торгуулийн арга хэмжээ арай хатуу байна уу даа гэж бодогдсон..

Харин захиргааны  хариуцлагын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ  гэдгийг эхнээс нь  анхаарч механизмуудыг сайн бий болгож өгөх ёстой. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг системтэй зохион байгуулах  шаарддлагатай. Зөрчил гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллах байх гэж бодож байна. Зөрчил гаргасан иргэн мөнгөгүй бол баривчлах нь. Ингэхээр их олон хүн баривчлагдаж болзошгүй юм гэсэн сэтгэгдэл төрж байна.

-Мөрдөн байцаах алба бол Монголын цагдаагийн зүрх, тархи болсон албаны нэг юм.Зөрчлийн тухай хуулиар мөрдөгч гэсэн нэртэй болчихлоо. Энэ талаар ярихгүй юу?

-Мөрдөн байцаах байгууллага бол үүсэл хөгжлийн  урт замыг туулж байгаа зузаан түүхтэй. Янз бүрийн зохион байгуулалт, тогтолцоонд байсан. 1993 онд Засгийн газраас зохион байгуулснаар Улсын мөрдөн байцаах газрыг байгуулсан. Мөрдөн байцаах ажил өөрөө хүний эрхтэй холбоотой маш нарийн ажил. Мөрдөн байцаах ажил улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой. Ноцтой, өндөр албан тушаалтан оролцсон хэрэг шалгахад улс төрийн нөлөө, дарамт, шахалт багагүй байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Мөрдөн байцаах ажил бол үнэхээр нарийн мэргэшил шаардсан, ажиллах хүмүүсийг тусгайлан бэлтгэх шаардлагатай. Мөрдөн байцаах албаны өнөөгийн тогтолцоог ч эргэж харах шаардлагатай.

 Ер нь мөрдөн байцаах албаны ажилтнууд  ёс зүйн хувьд бүрэн төлөвшсөн, харилцааны өндөр соёлтой хүнлэг энэрэнгүй, асуудалд бодолтой ханддаг, зөвхөн хуулийн хүрээнд ажилладаг,  албандаа хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээ зориулж  чаддаг хүний хийх ажил. Сайхан ажил. Таван гавьяаттай,  домог болсон олон сайхан алба хаагчидтай. Мөрдөн байцаагчаар ажиллах хүнийг сайн  шалгаж, энэ хүн мөрдөн байцаагч болж чадах хүнийг  сонгож томилдог байсан. Мэргэшүүлэх сургалтуудыг байнга хийж байхыг шаарддаг.  Мэргэшсэн, дагнасан удирдлага, хяналттай байвал  алдаа, дутагдал бага гардаг.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэгдэн гарсан. Энэ хуулиас харах юм бол мөрдөн байцаагч гэдэг албан тушаалын агуулга  нэлээд  алдагджээ гэж бодогдохоор байна. Мөрдөн байцаагчийн бие дааж шийдэж болох тодорхой ажиллагаануудыг  прокурорын байгууллагад шилжүүлэн  эрхийг нь  нэлээн хумисан. Цөөнгүй ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийх болж байна. Зөвхөн даалгавар гүйцэтгэгч  байдлаар ажиллавал мөрдөн байцаагч нар хэр өсөх бол доо. Энэ нь мөрдөн байцаагчийн  мэргэжлийн хөгжилд нөлөөлж, хариуцлага хүлээх боломжгүй болох вий гэсэн болгоомжлол  байна. Мөрдөн байцаагийн  ажиллах нөхцөл,  цалин хангамжийг хүртэл сайжруулмаар  юм даа. Хэргийн харьяаллаас хамаарч, цол, цалингийн зэрэглэл эрс өөр.  Цалин хөлс нь эрүүгийн хэрэг дээр ажиллаж байгаа прокурор шүүхийн ажилтнуудаас хэд дахин бага байгааг анхаарах шаардлагатай.  

Цагдаагийн байгууллагын  хөгжлийн талаар таны бодол юу вэ?

- Цагдаагийн байгууллага сүүлийн жилүүдэд үнэхээр бэхжиж байна. Ялангуяа шинжлэх ухаан техникийн ололт, амжилтуудыг гэмт хэрэгтэй тэмцэх  үйл ажиллагаанд  нэвтрүүлж байна. Хамгийн наад зах нь камержуулалтын хяналтын системтэй болох зэрэг олон сайхан арга хэмжээ авч байна. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зөвхөн хүний хүчээр шийдвэрлэх боломж муутай. Цагдаагийн байгууллагын ой болж байна. Энэ ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын нийт ажилтнууд, урьд нь ажиллаж байсан ахмадууд гэр бүлийнхэнд нь баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Иргэдийн энх амгалангийн төлөө  илүү санаачилгатай ажиллахыг  хүсч байна.

Баярлалаа. Танд амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
287
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
287
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
85
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
60
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
376
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
43
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
93
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос