• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ПРАКТИК БУУДЛАГЫН ДЭЛХИЙН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2017-06-17

ОХУ-ын нийслэл Москва хотод  Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017.06.01-11 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд  эрэгтэй хоёр, эмэгтэй  хоёр баг  хүрэл медаль хүртсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд  Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандааа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл,  гар ажиллагаатай стандарт ангилалд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д. Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртсэн юм.  Тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр  дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн байна.

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН АЛБА ХААГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ