• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ОЮУТАН ЦАГДАА” НАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2017-06-08
“ОЮУТАН ЦАГДАА” НАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУТАН ЦАГДАА” НАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн цагдаагийн газар болон Аялал жуулчлалын газраас “Монголын оюутны холбоо”-той хамтран зохион байгуулж буй “Жуулчинд ээлтэй оюутан-2017” арга хэмжээ өнөөдөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Энэ жил “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 125 оюутан бүртгүүлснээс хууль, эрх зүй, жуулчны аюулгүй байдал, нийслэл хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч 30 оюутныг шалгаруулсан байна.

Тэд нийслэл хотын жуулчны урсгал ихтэй гудамж, талбайд эргүүл хийж, жуулчдад зориулсан томоохон үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үндэсний баяр наадмын үеэр болон “Шөнийн Улаанбаатар” гудамжинд ажиллаж гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, туслан дэмжих, нийслэл хотоо танилцуулах зэргээр ажиллах юм.

Жуулчны улирлын хугацаанд “Оюутан цагдаа” нар ажилласнаар гадаадын жуулчид ямар нэг зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан үзүүлэлт гардаг ажээ. “Жуулчинд ээлтэй оюутан-2017” арга хэмжээ өнөөдрөөс наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.