• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“МИНИЙ АЖИЛ-МИНИЙ ГЭР” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017-05-29
“МИНИЙ АЖИЛ-МИНИЙ ГЭР” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

“МИНИЙ АЖИЛ-МИНИЙ ГЭР” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Төмөр зам дахь Цагдаагийн газраас “Миний ажил-миний гэр” үйл ажиллагааг зохион байгуулж, алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг хүлээн авч уулзан, хүүхдүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаа цагдаа, ар гэрийн холбоог сайжруулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тэдний санал, сэтгэгдлийг сонсох, нийгмийн асуудлыг судлах зорилготой юм.

“Миний ажил-миний гэр” үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдэд ЦЕГ-ын “Сүлд” чуулгын алба хаагчид урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. Мөн ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид нохойн үзүүлэх тоглолт үзүүлсэн нь хүүхэд, багачуудын сонирхлыг татаж байв.

Түүнчлэн “Дэслэгчийн аялал” театрчилсан тоглолт үзүүлж, хөгжөөнт тоглоом явуулан тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас зарласан “Миний аав /ээж/ цагдаа” сэдэвт гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардууллаа