• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ӨСВӨРИЙН ЦАГДАА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

2017-03-24
ӨСВӨРИЙН ЦАГДАА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

ӨСВӨРИЙН ЦАГДАА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн гишүүн сурагчдад “Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалт нь бүлгэмийн гишүүн сурагчдыг чадваржуулах, тэднээр дамжуулан өсвөр насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулах нөлөөллийн ажлыг сурагчдын дунд явуулахад нь зөвлөн туслах, мэдлэг олгох зорилготой юм.

“Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг “Дэлхийн зөн Говь-Алтай” ОНХХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулжээ. Сургалтад таван сургуулийн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 68 сурагч хамрагдсан байна.