• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСЭЭС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН НЭГДСЭН 3-Р ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН, АЛБА ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-02-18

 Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсээс Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлсэн албан мэдэгдэлийн хүрээнд тус эмнэлэгийн захиргаанаас “Эрчим” харуул хамгаалалтын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна.

  Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Доржбат нар Нэгдсэн 3-р эмнэлэгийн ажилтан, алба хаагч нарт  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаа.

  Сургалтанд эмнэлэгийн эмч нар болон удирдлагууд, туслах үйлчилгээний ажилчид, сувилагч нар хамрагдсан. Нэгдсэн 3-р эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Бодлого төлөвлөлт, маркетинг хариуцсан дэд дарга Х.Бат-Ирээдүй нартай хамтран ажиллах талаар санал солилцон, “Эрчим” харуул хамгаалалтын албаны алба хаагч нартай байнгын мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа юм.