• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГОВИЙН БҮСИЙН АВАРГУУД ТОДОРЧЭЭ

2017-02-17
ГОВИЙН БҮСИЙН АВАРГУУД ТОДОРЧЭЭ

ГОВИЙН БҮСИЙН АВАРГУУД ТОДОРЧЭЭ

Говийн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга шалгаруулах Сагс, гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт болж, аваргуудаа тодруулжээ.

Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, мөн аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцож, авхаалж, самбаагаа сорьсон байна.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн баг, дэд байрт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын баг, эмэгтэй төрөлд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүн байр, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд байр эзэлжээ.
Харин гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүлж, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд байрт шалгарчээ.

Тэмцээний дүнг нэгтгэхэд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүлж, говийн бүсийн аварга болсон байна.
Мөн сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй шилдэг тоглогчоор Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Д.Тамираа, эмэгтэй шилдэг тоглогчоор тус газрын тамирчин, цагдаагийн хошууч П.Алтанцэцэг, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй шилдэг тоглогчоор Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн тамирчин, цагдаагийн дэд ахлагч А.Дэлгэрмаа шалгарчээ.