• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД НЭГЭН ГЭР БҮЛИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЛАА

2017-02-14
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД НЭГЭН ГЭР БҮЛИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД НЭГЭН ГЭР БҮЛИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЛАА

            Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ авч унтраажээ.

Алба хаагчид өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьж явсан байна. Тэд гал гарч буй байшингийн     хаалгыг эвдэн орж гурван иргэний амь насыг галын аюулд өртөхөөс аварчээ.

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нар үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байжээ. Тэднийг сэрээн гадагш гаргаж, галын тархацыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна

Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.