БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.ХҮРЭЛБААТАР: ДОТООДЫН ЦЭРЭГ НЬ УЛС ОРНЫ ДОТООД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

2017-01-25 00:00:00
2620

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.ХҮРЭЛБААТАР: ДОТООДЫН ЦЭРЭГ НЬ УЛС ОРНЫ  ДОТООД АЮУЛГҮЙ

 БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

 

Монгол Улсын Дотоодын цэргийн анги салбар, удирдлагын штабт олон жил ажилласан эдүгээ Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Т.Хүрэлбаатартай уулзаж Дотоодын цэргийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

Миний бие 1981 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж, тэр үеийн НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийн Хилийн цэргийн командын ангид элсэн суралцсан юм. 1982 онд сургууль маань дээд сургууль болсон. Ингээд 1985 онд Цэргийн командын мэргэжлээр сургуулиа төгссөн. 1995 онд Цагдаагийн дээд сургуулийн эчнээ салбарт суралцаж эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 1987, 2004 онуудад ОХУ-д мэргэжлийн дагуу дамжаанд суралцсан. Гэмт явдал судлал-эрх зүйн болон цэргийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

1985-2014 он хүртэл Дотоодын цэргийн Д.Сүхбаатарын нэрэмжит олноо “Одонт хороо” хэмээн алдаршсан 05 дугаар ангид салбарын захирагч, харуулын албаны офицер, хамгаалалт төлөвлөлтийн албаны дарга, штабын орлогч, Дотоодын цэргийн хэлтэс, штабт улсын онц чухал обьектын хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, штабын даргаар ажилласан. Дотоодын цэрэгт нийтдээ 34 жил алба хаасан.

-Дотоодын цэрэг хэдэн онд анх байгуулагдсан юм. Та үүсэл хөгжлийн талаар нь товч ярь нь уу?

Дотоодын цэрэг 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилга,  Ардын түр засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд партизан голдуу 10 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй “Тусгай тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж, тухайн үед алслагдсан сум, хошуудад нууц бичиг,  шуудан хүргэх, улсын чухал газруудыг манаж хамгаалах, хоригдол, ялтанг цагдан манах, хуяглан хүргэх зэрэг үүргүүдийг голчлон гүйцэтгэж байсан нь Дотоодын цэргийн үүсэл юм.

-Дотоодын цэрэг байгуулагдсан үеэсээ хойш ямар үүргүүдийг гүйцэтгэж байсан юм бэ?

            Би дээр өгүүлсэн. Ер нь Дотоодын цэрэг нь хоёр үндсэн чиг үүрэгтэй байгууллага л даа.

Нэгдүгээрт. Засгийн газраас хариуцаж хамгаалахаар тогтоож өгсөн Улсын онц чухал обьектуудыг өдөр, шөнөгүй манаж  аюулгүй байдлыг нь хангаж хамгаалах.

Хоёрдугаарт. Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон үед түүнд туслах, бэлтгэл хүчинд ажиллах. Мөн шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон, хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох үүргийг гүйцэтгэж байлаа.

-Дотоодын цэрэг түүхэн хөгжлийнхөө явцад ямар ямар байгууллагад  харъяалагдаж байсан юм бэ?

Дотоодын цэрэг нь 1922 онд байгуулагдсан цаг үеэсээ хойш Дотоодыг хамгаалах газарт, 1936 оноос Дотоод явдлын яаманд харъяалагдаж урьдын адил даалгагдсан үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ улс оронд гарсан бослого хөдөлгөөн, үймээн самууныг дарах, баруун хязгаарын ард иргэдийг тонон дээрэмдэж, айлган сүрдүүлж байсан хилийн дээрэмчдийг дарах ажиллагаанд оролцож байжээ.

1955-1959 онуудад Цэргийн ба  Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг байгуулагдахад  тус яамны харъяанд шилжиж Улсын онц чухал объектыг хамгаалах чиг үүргийг голчлон гүйцэтгэж байлаа.

1959-1990 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газарт харъяалагдаж Төр, засгийн тэргүүн, тэдний  уналга, орон байр, гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн байрлах байр, уналга, дулааны цахилгаан станцууд, онцгой чанга дэглэмтэй шорон гянданг хамгаалах зэрэг үүргийг гүйцэтгэж байв.

            1990 онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үеэр төр, засгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж Нийгмийн аюулаас хамгаалах яам  татан буугдахад Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд шилжиж, Улсын онц чухал объект болох хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн объектуудыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулахад Цагдаагийн байгууллагад туслах чиг үүргүүдийг гүйцэтгэж  байлаа.

 

-Дотоодын цэрэг үйл ажиллагаагаа Хилийн цэрэг, цагдаагийн байгууллагатай хамтран явуулж байжээ. Энэ талаар та тодруулж өгнө үү?

            Нийгмийн хөгжлийн явцад Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь  нэгэн удирдлагад ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарим талаар учир дутагдалтай байсан тул Дотоодын цэргийн хүч хэрэгслийг гэмт хэрэгтэй тэмцэх,  таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажиллагаанд татан оролцуулах талаар тухайн үеийн төр, засаг, яам, командлалын удирдлага 1980-аад оны эхэн үеэс олон талаар нь судлан үзэж байжээ.

Иймд тэр үеийн ЗХУ-ын Дотоодын цэргийн туршлагыг судалж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах цагдаагийн алба хаагчдад нэмэгдэл хүчээр ажиллах, шаардлагатай үед нөөц хүчинд үүрэг гүйцэтгэх зориулалттай Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангийг Дотоодын цэргийн орон тоон дээр байгуулан ажиллуулж, тус ангийн цэргийн албаны зохион байгуулалтыг тэр үеийн Хилийн ба Дотоодын цэргийг  удирдах ерөнхий газар, үндсэн үүргийн биелэлтийг нь Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар хариуцан ажиллаж байсан байна.

 

1988 онд Дотоодын цэргийн гяндан, онцгой дэглэмтэй хорих ангиудыг хамгаалах үүрэг бүхий  0229 дүгээр ангийг гүйцэтгэж байгаа үүргийн ижил төстэй байдлыг  нь харгалзан үзэж 0230 дугаар ангитай нэгтгэн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд  зохион байгуулж хугацаат цэргийн алба хаагч /Дотоодын цэргийн орон тоон дээр/-дыг тухайн үеийн цагдаагийн дүрэмт хувцас, эрх, үүргээр ханган ажиллуулж байжээ.

            1990 онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үед улс орны дотоодод гарсан үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход Хилийн цэргийн хүч хэрэгслийг татан оролцуулах боломжгүй гэж үзэж  энэ үүрэг нь Дотоодын цэргийн чиг үүрэг тул Хилийн цэргийн харъяаллаас гаргаж, Цагдаагийн байгууллагын харъяалалд шилжүүлсэн байна. Түүхэн баримтаас үзвэл 1990 оноос өмнө Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газар “Дотоодын цэрэг”-ийг зөвхөн цэргийн албаны зохион байгуулалтын хувьд удирдаж байсан байна. Тэр үед ажиллаж байсан Дотоодын цэргийн ангиуд нь чиг үүргийн хувьд НАХЯ-ны гуравдугаар газар, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар /хуучин нэр/-т харъяалагддаг байсан байна. Тухайн үеийн төр, засаг, яам командлалаас шаардлагатай техник хэрэгсэл бусад тусламж дэмжлэгийг ЗХУ /хуучин нэрээр/-аас Хилийн цэргийн нэр дээр авч Дотоодын цэрэгт шилжүүлэх замаар үйл ажиллагааг нь бэхжүүлэх бодлого баримталж байсантай холбоотой байх.

-Дотоодын цэргийг дахин байгуулах тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Дотоодын цэрэг хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал дээр мэргэжлийн хүмүүс, ард иргэд өөр өөр байр суурьтай байх шиг байна. Энэ талаар таны бодол.

Өнөөдөр гэмт хэрэг, хэв журмын зөрчил гардаггүй болсон улс орон байна гэж би лав дуулаагүй юм байна. Дотоодын цэрэг нь түүхэн хөгжлийнхөө 90 гаруй жилийн хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 1973 онд Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан түүхтэй юм. 2014 онд Дотоодын цэргийг татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан үүргийг цагдаагийн  байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлж байна. Улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүрэг цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг биш шүү дээ. Дотоодын цэргийн гүйцэтгэж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээр тийм ч сайн үр дагавар авч ирээгүй байх аа гэж бодож байна. Нөгөө талаар шаардлагатай үед цагдаагийн байгууллагад нэмэгдэл хүчээр ажиллах бэлтгэгдсэн шуурхай ажиллах нөөц хүч байхгүй болж байгаа нь учир дутагдалтай юм.  Бид дэлхийн 40 гаруй улс орны Дотоодын цэрэгтэй ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааны талаар судалгаа хийж үзэхэд тэд өөрийн улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудтай байна. Дээрх орнуудын ижил төстэй байгууллагууд нь тухайн улсын нийгмийн байгууламж, төрийн тогтолцоо, үндэсний уламжлал зэрэг онцлогуудаас шалтгаалан Жандармери, Карабинери, Дотоодын цэрэг, Үндэсний гварди, Олон нийтийг хамгаалах хүчин, Ардын зэвсэгт цагдаа гэсэн нэртэй байна. Чиг үүргийн хувьд нийтлэг улсын онц чухал объект, чухал байгууламж, төр, засгийн тэргүүн, гадаадын зочин төлөөлөгчид, тухайн оронд суугаа элчин сайдын яам, консулын газруудыг хамгаалах, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад туслах, зорчигч, тусгай ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул тохиолдсон үед авран хамгаалах ажилд туслах, гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагад туслах, дэмжлэг үзүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Дээрх байдлуудаас үзэхэд Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад ямар чухал үүрэгтэй байгууллага болох нь тодорхой юм.

-Та гадаад орнуудын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байв уу?

Байсан. 1988 онд ЗХУ/хуучин нэрээр/-ын Дотоод явдлын яамны Кремлийн хорооны үйл ажиллагаатай танилцаж байлаа. 2000 оноос хойш ОХУ-ын Дотоодын цэргийн ерөнхий штаб, БНХАУ-ын Ардын зэвсэгт цагдаагийн газар, Турк улсын Жандармерийн ерөнхий командлалын газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байлаа. Дээр дурдсан орнуудын эдгээр байгууллагууд нь манай Дотоодын цэрэгтэй адилхан чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг юм байна лээ.

-Ер нь бусад цэргийн байгууллагууд нь Дотоодын цэргээс юугаараа ялгаатай юм бэ?

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг нь өөр өөрийн хуульд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг боловч Дотоодын цэргээс чиг үүргийн хувьд дараахь байдлаар ялгаатай  гэж үзэж байна. Үүнд:

А.Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”, мөн хуулийн 7.2-т зааснаар  “Дайны байдал зарламагц...дотоодын цэрэг ...зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтаас үзэхэд Дотоодын цэрэг нь  тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр хуульчлагдсан байна.          

            Б.Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь цэргийн байгууллага боловч улс орны өмнө хүлээсэн өөр өөр  чиг үүргүүдийг хэрэгжүүлдэгээрээ ялгаатай юм.

Тухайлбал: Улс орны дотоодод гарсан гэмт хэрэг, оргон нуугдсан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах,  үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зэрэг үүргүүдийг Хилийн цэрэг нь  Цагдаа, бусад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутам хамтран хэрэгжүүлэх боломжгүй бол Дотоодын цэрэг нь дээрх үүргүүдийг чиг үүргийнхээ дагуу өдөр тутам хамтран хэрэгжүүлэх  боломжтой юм гэж бодож байна.          

Гэхдээ улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг өөрийн командлагчийнхаа шууд шийдвэрээр орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх  байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэгээрээ  Дотоодын цэрэгбусад цэргийн байгууллагуудаас  чиг үүргийн хувьд өөр юм.

-Цагдаа Дотоодын цэргийн байгууллагууд нь гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд нэлээд ижил төстэй байдал надад ойлгогдлоо. Та нэмж тодруулна уу?

Дотоодын цэрэг улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн объектуудыг хамгаалах чиг үүргийг  өдөр тутам Цагдаагийн байгууллагатай, оргон нуугдсан гэмт этгээдийг эрэн сурвалжлах,  үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед  тухай бүр нь Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг юм. 

Гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд ижил төстэй л дөө. Гэхдээ нэг нь хууль сахиулах байгууллага, нөгөө нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй цэргийн байгууллага шүү дээ. Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг бол Дотоодын цэрэг нь улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг хангаж хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журам сахиулахад цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тусалж, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй шүү дээ.

-Та Дотоодын цэрэгт олон жил ажилласан хүн. Ер нь Дотоодын цэрэг цагдаагийн байгууллагатай нэг удирдлагад ажиллахыг та зөв гэж үздэг үү? Таны санал.

            Дэлхийн цаг уурын дулаарал, байгалийн гамшигт үзэгдэл, хүн амьдрах орчны бохирдол, халдварт өвчний тархалт, ядуурал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа зэрэг  “уламжлалт бус” гэгдэх  аюулын хамрах хүрээ өргөжин тэлж байгаа өнөө цаг үед “Цагдаагийн төв байгууллагын дарга нь Дотоодын цэргийн командлагч”-аар ажиллах нь манай орны хувьд илүү зохицсон хувилбар гэж би үздэг. Өөрөөр хэлбэл хоёр өөр албан тушаалд нэг хүнийг томилон ажиллуулж байгаа явдал юм.  Ингэснээр  Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагын харъяа, түүний бүтцэд орж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хуулийн байгууллагын шинжийг агуулж байгаа явдал огт биш бөгөөд тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна. Энэ нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад дараахи нөхцлөөр хангагдаж, нэг удирдлагад ажиллах үндэслэлтэй юм. Үүнд:

            1.Гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах болон  нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед  өдөр, шөнийн аль ч цагт шаардлагатай үед богино хугацаанд үүрэг гүйцэтгэхэд  байнгын бэлтгэлтэй  нөөц хүч бүрдэж, шуурхай  нөхцөл байдал хангагдана.

 

            2.Улсын онц чухал объект болох хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн объектуудын аюулгүй байдлын талаархи эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын болон бусад мэдээ, мэдээллийг богино хугацаанд цаг алдалгүй солилцох нөхцөл бүрдэж, объектын хамгаалалтын нягтрал сайжирч, аюулгүй байдал хангагдана.

            3.Онц аюултай гэмт хэрэг үйлдэж, оргон нуугдсан этгээд, хорих ангиас  оргосон хоригдлыг эрэн сурвалжлах, нийтийг хамарсан эмх замбараагүй ажиллагааг таслан зогсоох гэх мэт чиг үүргүүдийг нэг бодлого шийдвэр, төлөвлөлт зохион байгуулалтын хүрээнд  шийдвэрлэх боломж хангагдана.

            4.Үйлдвэрлэлийн осол, сүйрэл, томоохон хэмжээний аваарын үед тухайн нутаг дэвсгэрийг чиг үүргийн дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран таслан хязгаарлаж, Цагдаа, прокурорын байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангана.

5.Шинэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэг, нийгмийн хэв журам бүлэглэн зөрчих, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед болон терроризмийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох түүнийг таслан зогсооход цаг алдалгүй  Цагдаа, дотоодын цэргийн хүч хэрэгслийг уялдуулан зохицуулж, нэгтгэн удирдах нөхцөл, боломжоор хангагдана.

 

Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Баярлалаа.

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
62
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
391
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
94
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос