• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ОНЦЛОХ СУРВАЛЖЛАГА-2016” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

2016-12-14
“ОНЦЛОХ СУРВАЛЖЛАГА-2016” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

“Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2016.12.13/ Цагдаагийн ерөнхий газарт болсон юм. Энэхүү үзэсгэлэнд цагдаагийн байгууллагын хэмжээнд 2016 онд өрнөсөн үйл явдлуудаас онцлон түүвэрлэсэн 140 гаруй гэрэл зураг дэлгэгдэж байна.

Энэ онд цагдаагийн байгууллагын түүхт 90 жил, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил зэрэг тэгш ойн баяр тохиосон. Мөн МУГЖ, цагдаагийн ахмад Г.Ариунбаатар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн, цагдаагийн алба хаагчид АСЕМ-ийн дээд түвшний уулзалт, Үндэсний их баяр наадам болон УИХ, орон нутгийн сонгуулийн хамгаалалтыг амжилттай зохион байгуулсан зэрэг чухал үйл явдал өрнөсөн билээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс бэлтгэн гаргаж буй “Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн таван өдрийн хугацаанд ЦЕГ-ын нэгдүгээр давхарт дэлгэгдэнэ. Түүнчлэн  ЦЕГ-ын харьяа газар, хэлтсүүдээр “аялан” олон нийтэд хүрэх юм.