• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АВЧ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2016-12-12
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АВЧ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, хариуцлага тооцжээ.

“Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Жаргалтхаан сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал нарын ахалсан ажлын хэсгүүд орон нутагт хөдөлгөөнт эргүүлээр шалгалт хийж  дархан цаазат Бурхан халдун уулын орчимд галт зэвсэг авч явсан гурван зөрчил илрүүлсэн байна.

Мөн ажлын хэсэг Цэнхэрмандал сумын нутагт зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг бусдад шилжүүлсэн хоёр зөрчлийг илрүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан иргэдийн зэвсгийг түр хураан авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу 534 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байна.

Иргэийг ахуйн зориулалтаар галт зэвсэг эзэмшиж, ашиглах бол холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг  цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.