АМРЫГ ЭРЬЕ

хуваалцах
1612 үзэлт
2016-05-10

Цагдаагийн Ерөнхий Газрын Олон нийтийн аюулгүй байдал хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Батзориг:
Би Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ албанд ажиллаж байх хугацаандаа 1992- 2004 хүртэл “Цагдаа” тэмцээнд тасралтгүй 11 жил оролцож байсан. Энэ жилийн тэмцээн 2016 оны 5 сарын 19-21-ний өдөр зохион байгуулагдана. 2016 оны 5 сарын 19-ны өдрийн 08.30-11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын хурлын зааланд техникийн зөвлөгөөнөө хийж тэнхимийн шалгалтуудаа авч эхэлнэ. 2016 оны 5 сарын 20-ны өдөр “Нарстайн ам” хээрийн сургалтын төв буюу ЦЕГ-ын хээрийн дадлага сургалтын төв дээр буухиа тэмцээн болох юм. Харин 2016 оны 5 сарын 21-ний өдөр автомашин, мотоциклын ур чадварын тэмцээн, 5 сарын 22-ны өдөр Гардан тулаан буюу биеийн хүчний тэмцээнүүдээ зохион байгуулна.

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос