АМРЫГ ЭРЬЕ

хуваалцах
1134 үзэлт
2016-05-10

Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Лхагвасайхан:
Монголын цагдаагийн хувьд алба хаагчдийнхаа бие бялдрыг чийрэгжүүлэх мөн мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр албаны сургалтууд явуулахаас гадна жил бүр олон төрлийн тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг байсан. Тэмцээн маань нийтдээ 7-8 төрлөөр явагддаг байлаа. Энэ тэмцээнээс алба хаагчид бүх талын мэдлэг олж авдаг. Миний хувьд “Цагдаа-94” тэмцээнээс эхлэн Сүхбаатар аймгаас 9-н жил тасралтгүй оролцсон. Монголын цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой болж байгаатай холбогдуулан энэ тэмцээн маань сэргэж нийт цагдаагийн байгууллагт ажиллаж байгаа алба хаагч нарт урам зоригтой байна. Тухайн үед хөдөө орон нутгий газар, хэлтсүүдэд бялдаржуулах танхим байсангүй ээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар дэд даргаар 7 жил ажиллахдаа алба хаагчдаа спортлог байлгахын төлөө тухайн үеийн удирдлагуудтай хамтран гүйцэтгэж байсан.Тэмцээндээ бэлтгэж байгаа бүх алба хаагч нартаа амжилт хүсье.

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос