• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-05-10
ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Ховд аймгийн цагдаагийн газарт Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, уг хөтөлбөрийг сурталчах, иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадал, гэмт хэрэг, зөрчлийг үл тэвчих нийгмийн ухамсар, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-ийг бий болгожээ. 

Энэ өдөр  иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж хэвшсэн байна. 

Энэ удаа Ховд аймгийн “Хөгжил” Политехник коллежтэй хамтран “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-ийг зохион байгуулжээ. Батлагдсан удирдамжийн дагуу тус сургуулийн оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, яриа таниулга хийж ажиллана.  Хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол Политехник коллежийн оюутан, сурагчид, багш нарыг сайн дурын үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйг сурталчлан таниулах зорилгоор “Оюутан цагдаа”, “Коллеж ба цагдаа” эргүүлийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэн ажиллах явдал юм.