• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-04-15
“САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь цагдаагийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрч, байгалийн хүнд нөхцөлд амьдарч байгаа Завхан аймгийн зарим сумдын  малчдад  эд материалын  хандив тусламж үзүүлж,  сэтгэлийн дэм өгөх  “Сайн үйлсийн аян”-ныг зохион  байгууллаа.

Төлөвлөлт зохион байгуулалтын тасгаас алба хаагчдын дунд “Аль аль сумдын малчдад, ямар төрлийн хандив тусламж үзүүлэх талаар”  санал асуулга явуулахад, Баянтэс, Тэс сумдын малчдад малын ногоон өвс, бэлэн мөнгийг хандивлах санал олонхийн дэмжлэг авлаа.

Сайн үйлсийн аяны хүрээнд цагдаагийн газрын 169 алба хаагч тус бүр 10,000 төгрөг хандивлаж 1,690,000 /нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг цуглуулсанаас  525,000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр 105 боодол өвч худалдан авч Баянтэс сумд 105 боодол өвс 580,000 /таван зуун наян мянга/ төгрөг, Тэс сумд 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийн  хандив тусламж  тус тус олгов.

Хандив тусламжийг Баянтэс сумын Засаг даргын орлогч дарга Х.Лүндээжанцан, Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг нарт Цагдаагийн газрын жагсаалын талбайд гардуулан өглөө.

        Хандив тусламж гардуулах ажиллагаанд Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Д.Ганхуяг, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын ахлах дэслэгч Ч.Ууганбаяр нар байлцлаа.