• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2016-01-15
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 онд баталсан орон тоонд багтаан олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулж, тэнцсэн 39 иргэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын б/868 дугаар тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын төвд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс  21 хоногийн хугацаатайгаар сургалтад хамруулав.

Сургалтад амжилттай суралцаж төгссөн иргэдэд гэрчилгээ гардуулах ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сургалтын төвд зохион байгуулагдлаа.

Сургалтад хамрагдсан иргэдийг Дүүргүүдийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан хороодод томилох бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллуулах юм.