• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

2016-01-07
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэн санаачилан гэр бүл ах дүү нарын хамт хөрөнгө мөнгийг шийдвэрлэн хэлтсийн 2 дугаар байрны 3 давхарт дамждаг 2 өрөөг тохижуулан Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг цагдаагийн хамгаалалтанд түр байлгах, хууль эрх зүйн зөвлөмж өгөх, алба хаагч нарын хүүхдийг асран хамгаалах хүнгүй үед түр харж, саатуулж байх зорилгоор хүүхдийн тоглож, амрах орчинг бүрдүүлж өгсөн байна. Давхар өрөөний нэг өрөөнд Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч орж ажил үүрэг гүйцэтгэн туслалцаа хэрэгтэй байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж ажиллана.

 

Уг шинэ өрөөний нээлт нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж санаачилан гүйцэтгэгч цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэнгийн эх, болон ах дүү гэр бүлийн гишүүдийн төлөөлөл, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирал, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, тэнхимийн эрхлэгч, онцгой байдлын хошууч Х.Мягмаржав нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Б.Гантөмөр “Морин хуур”-ын татлага аяаар мялаалга өргөн барьсан юм.

Тус хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хийсэн энэ ажил нь цагдаагийн байгууллагадаа анхдагч нь байж болох томоохон “сэтгэлийн өргөл” байлаа