• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“АРХИ, ТАМХИГҮЙ ИРЭЭДҮЙ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2015-10-23
“АРХИ, ТАМХИГҮЙ ИРЭЭДҮЙ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 24-ны хооронд Нийслэл хотын хэмжээнд оюутан, сурагчдын дунд “Архи тамхигүй ирээдүй” 1 сарын аяныг зохион байгууллаа.

Аяныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч, нийгмийн ажилтан , сэтгэлзүйч эмч нартай хамтран зохион байгуулж архи тамхины хор уршгийг сурталчилж, их дээд сургуулийн 5415 оюутан, 10274 сурагчдыг сургалтанд хамруулсан.

Аяны хүрээнд зохион байгуулсан ”Архи тамхигүй ирээдүй” гар зургийн уралдаанд 1344 хүүхэд оролцсон байна.

Гар зургийн уралдаанд:

Ахлах ангийн сурагчдаас:

1-р байр ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн  “Буянт-Ухаа” цогцолбор сургууль 12-б ангийн сурагч Э.Оргилмөнх

2-р байр БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн “Оюуны ундраа” цогцолбор 11-2 ангийн сурагч Э.Буянзаяа

3-р байр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ирүүлсэн “Гүн галуутай” цогцолбор 11-3 ангийн сурагч Б.Энгүүн

Дунд ангийн сурагчдаас:

1-р байр СБД-ийн  Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн “Элит” олон улсын дунд  сургууль

8-а ангийн сурагч Б.Ариунзул

2-р байр  БГД-ийн   Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн “Монгени” дунд  сургууль

6-в ангийн сурагч Н.Ариунзул

3-р байр  Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор 6-4 ангийн сурагч Г.Энэрэл

Бага ангийн сурагчдаас:

1-р байр СХД-ийн  Цагдаагийн гуравдугаар хэлтсээс ирүүлсэн “Тольт” сургуулийн 4-а ангийн сурагч Б.Алтан-Очир

2-р байр  ЧД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 50-р сургууль 3-а ангийн сурагч А.Ариунжаргал

3-р байр СХД-ийн   Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн 9-р сургууль 4-д ангийн сурагч М.Жавхлан