• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛНА

2015-10-21
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛНА

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны  376 ойг угтаж,  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага,  иргэдийн хамтын ажиллагааг  сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт “ТЭНГИС” кино театрт зохион байгуулна.                                                               
Улаанбаатар хотын цагдаагийн газар,  Монголын Оюутны холбоо, “Тэнгис” кино театр, “Шударга Монгол цагдаа” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулна.