ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЧУХАЛЧИЛНА

2013-10-08 00:00:00
5638

"Өдрийн шуудан" сонины редакцийн төлөөлөлтэй Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай цагдаагийн байгууллагад хийж буй шинэчлэл хийгээд цаг үеийн асуудлаар хоёр цаг орчим ярилцав. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Очгэрэл, Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Батсайхан, Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал нар оролцлоо.


СҮҮЛИЙН ХОРИН ЖИЛД ХИЙЖ АМЖААГҮЙ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНА

 -Цагдаагийн байгууллага шинэчлэл хийж, шинэчлэлийн баг ажлаа хүлээж авсан гэж ойлгож байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалахын тулд та бүхний хийж буй ажлыг дэмжиж байна. Ер нь шинэчлэлийн хүрээнд голлож юу хийв. Нийгэмд ойлгогдож байгаагаар дарга нараа сольсон, баг бүрдүүлсэн гэх мэдээлэл л түлхүү байна. Шинэчлэлийн хүрээнд эхэлж хийсэн ажлуудынхаа талаар тоймлон мэдээлэл өгөхгүй юу?

Ш.Ганболд:

-Бидний өмнөх удирдлагаас ялгарч хийх гол зүйл нь сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гэж үзэж байгаа. Арай өөр өнцгөөр харах хэрэгтэй байна. Наад зах нь “Хэрэг олныг илрүүл, их торго” гэхээсээ илүүтэй бидний ажлын үр дүнд иргэдийн амар тайван аж төрөх нөхцөл бүрдсэн байх ёстой гэж үзэж байгаа. Иргэд эх орондоо айж эмээхгүй, ямар нэгэн бэрхшээлгүй амьдрах ёстой. Ийм болгохын тулд бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин, ажлын үнэлгээ энэ бүгдээ арай өөрөөр харж, хийж байна. Тухайлбал, замын цагдаагаас өдөрт төчнөөн жолооч журамлаж, төдийг торго гэж шаардахаасаа илүүтэй Төв шуудангийн замын уулзвараар долоон настай охин ямар ч аюулгүй нэвтэрч чаддаг байх тийм л нөхцлийг бүрдүүлэхийг хүсэх учиртай. Замын цагдаагийн газар ийм л ажлыг хийнэ. Ингэснээр хэн нэгэн хүн шөнө орой ямар нэг аюул осолд өртөлгүй гэртээ харьж чаддаг болно. Энэ нь өөрөө бидний ажилд хандах хандлагын өөрчлөлт болж байгаа юм. Түүнчлэн бид хүнд, иргэдэд ойрхон цагдаа болох ёстой юм шиг байна. Өөрөөр хэлбэл, хүмүүст ойрхон, хэрэгцээтэй байх. Ийм болохын тулд бүтцийн өөрчлөлт хийж, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийг 12 болгоод Яармаг, Баянхошуу, Сүхбаатар, Дамбадаржаа, Дарь-Эхэд байсан тасгийнх нь хүчийг нэмсэн. Үр дүнд нь иргэд Дамбадаржаа, Дарь-Эхээс Сүхбаатар дүүргийн төв рүү  ирэхгүйгээр тэндээ асуудлаа шийдүүлдэг болж байна. Энэ нь нэг ёсондоо цагдаа хүмүүст ойртож байна гэсэн үг. Хүмүүс цагдаагаас эмээдэг биш бид хүмүүст ойрхон цагдаа болмоор байна. Аль болохоор нээлттэй байхыг хичээж байна. Бидний анхаарч хийх гэж өөр нэг зүйл бол цагдаагийн алба хаагчид шинэ удирдлагадаа итгэсэн, удирдлага нь алба хаагч нартаа итгэсэн тийм нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлэх.  Цагдаагийн удирдлага алба хаагчдынхаа хүндлэлийг хүлээсэн байх ёстой. Итгэж байгаа хүнээ хэн ч гэсэн хүндэлдэг биз дээ. Албан тушаал, цолны эрэмбээрээ бус “Энэ хүмүүс зөв юм хийж байна. Энэ ажлыг бид дэмжих ёстой” гэдэг итгэл үнэмшлийг дотооддоо бий болгохыг зорьж байна. Ер нь бид хэлбэр биш агуулгаа өөрчлөх ёстой юм. Одоо цагдаагийн байгууллага чөлөөт зах зээлийн нээлттэй нийгэмдээ зохицсон цагдаа болно. Үүнийг анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цагдаагаас  ЦЕГ-ын даргаа хүртлээ хийнэ. Тиймээс шаардлагатай гэсэн бүтэц, зохион байгуулалтын ажлыг хийсэн. Дараа нь үүнтэй холбоотой эрх зүйн орчноо бүрдүүлэхээр ажилласан.  Шаардлагатай гэсэн бүх хуулийн төсөл шинээр боловсруулж байна. Удахгүй хуулийн төслүүд өргөн барина. Ер нь бид сүүлийн хорин жилд хийж амжаагүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байна. Цагдаад хийж буй томилгоон дээр гадны нөлөө, ямар нэгэн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байхгүй. Бид хэн нэгнийг солихдоо биш сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт явагдах ёстой гэсэн зарчим барьж байгаа. Гол зарчим бол ерөөсөө л энэ. Нөгөө талаар ажилтан, алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.  Өмнө нь хөгжих дээшлэх гэдэг нь цол ахих, шагнуулах л байсан. Харин одоо тэр хүн тухайн ажлыг бусдаас илүү хийж чаддаг, мэргэшсэн болох ёстой гэдгийг гол үзэл баримтлалаа болгосон. Үүнийг бүрэн утгаар нь хийхийн тулд нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлдэг хэвлэл мэдээллийнхэнтэй хамгийн ойрхон ажиллах ёстой юм. Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд зөв төлөвшил өгдөг баймаар байна. Манайд дутагдаад байгаа зүйл нь энэ. Хүнд хэрэгтэй мэдээлэл өгдөг байхгүй бол манайхан хэт задгай байна. Хэвлэл мэдээллийн задгай байдал нь эргээд нийгэмдээ сөргөөр нөлөөлөөд байгаа. Базаад хэлбэл, төр засгийн удирдлага хэн нэгэнд зөөллөсөн юмуу, тааруулсан мэдээ, мэдээлэл өгч байх хэрэггүй юм билээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Замын цагдаагийн газарт Сангийн яам жилдээ 1.5 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө өгдөг. Тиймээс замын цагдаа нар энд тэнд гарахаараа тэдэн мянган төгрөг оруулна гэдэг төлөвлөгөөтэй зогсдог. Замын цагдаа орлого оруулдаг байгууллага уу, замын хөдөлгөөн зохицуулдаг байгууллага уу гэдэг эргэлзээтэй болж байгаа юм. Магадгүй энэ нь эргээд замын цагдаа соёлгүй харьцаж байна гэхээсээ илүүтэйгээр замын цагдаагийн харилцааны доголдлыг төр санхүүжүүлээд байгаа гэсэн үг болчихдог. Өөрсдөө нэг гараараа торгуулийн төлөвлөгөө өгчихөөд нөгөө гараараа хамгийн муухай, буруу харьцдаг нь замын цагдаа гэж яриад байдаг. Үүнийг өнөөдөр хэн ч гаргаж хэлэхгүй байна. Иймээс эрх зүйн актыг бүгдийг нь эргэж харах хэрэгтэй байгаа. Бидний ажлын үр дүн цагдаа сайн болох биш хүмүүст хүрсэн байх ёстой юм. Иргэд “Манай цагдаа сайн боллоо” гэж үнэлэх нь л чухал. Түүнээс биш бид өөрөө өөрсдийгөө үнэлж цэгнээд байхгүй. Тухайн цагдаагийн байгууллага, хэлтэс, дүүргийг иргэд үнэлдэг болох нь л бидний гол өөрчлөлт.

 

ШИНЭЧЛЭЛИЙГ МАШ БОГИНО ХУГАЦААНД ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА

 

-Шинэчлэлийнхээ үр дүнг хамгийн ойрын хугацаанд хэдийд гарна гэж хүлээж байгаа вэ?

Ж.Ганбаатар:

-Хууль зүйн салбарынхаа хувьд төр засгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хөтлөгдөж явах боломж бололцоо гэж бий. Тэр утгаар нь бид үзэл баримтлалаа ойлгож шинэчлэлийн том үйл явцад хөл тавьж байна. Шинэчлэл гэдэг урьд нь байсан хүмүүсийг тэр чигт нь бид үгүйсгээд эсвэл бид хийсний дараа бидний хийснийг дараагийн хүмүүс хүрч ирээд үгүйсгээд явдаг асуудал биш. Шинэчлэл өөрөө байнга тасралтгүй хийгддэг. Эрх зүйн шинэтгэлийнхээ хувьд хууль сахиулах байгууллага, Хууль зүйн сайдын бодлого гэж бий. Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч санаачлаад шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг хүчтэй гаргаж тавьсан. Үүний үр дүнд иргэдийн эрх, эрх чөлөө, нийгэмд үйлчлэх төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага шаардлагын хэмжээнд шинэчлэгдэх ёстой гэдэг агуулга дээр төрийн бодлогын хэмжээнд хийгдэж байгаа олон ажил бий. Цаг хугацаанаас шалтгаалах шинэчлэлийг бид өөрсдөөсөө хамаарах нөөц бололцоондоо түшиглэн маш богино хугацаанд хийнэ гэж бодож байгаа. Тухайлбал, өдөр тутмын ажил, хуулиар хүлээсэн үүргээ ягштал хий зайгүй биелүүлэхийн тулд өндөр сахилга бат, зохион байгуулалттай, сэтгэлтэй байх ёстой. Зүгээр дан ганц сэтгэлтэй байх гэдэг хийсвэр ухагдахуунаар бус технологи нь хаана алдагдаж байгааг мэргэжлийн хувьд мэддэг байх ёстой. Тэгж байж л шинэчлэлийг бүрэн утгаар нь хийнэ гэж ойлгож байгаа. Цагдаагийн ажил юу вэ гэдгийг цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн хамгийн түрүүнд сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь бидний яриад байгаа цагдааг мэргэшүүлнэ, мэргэжлийн болгоно гэдэг зүйл. Тэгэхээр цагдаа ямар үүрэгтэйг, цагдаад ямар үүрэг хариуцлага оноож байгааг ойлгохгүйгээр, хөдөлмөр зохион байгуулалтыг хянаж ажиллахгүйгээр цааш явахгүй, дэвжихгүй. Тийм учраас удирдах ажлын манлайлал гэдэг зүйлийг  2013 онд зорилт болгон дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн удирдах ажил шат шатандаа зөвхөн нэг биш нэгжийн дарга нар, нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нар өөрийнхөө хариуцсан төрөл мэргэжилд дээд зэргийн мэргэжилтэн байх ёстой гэдэгт зорьж байна. Ажлаа ойлгоод ирвэл хий зай бага гарч, өмнө байсан алдаа дутагдал, сул талууд багасна. Бид 2013 онд эхний хагас жилийнхээ ажлын үр дүнг үзээд, сүүлийн хагас жил дуусахад тодорхой амжилтад хүрнэ гэж тооцоолж байгаа. Ерөнхийдөө шинэтгэлийн үйл явц хэр идэвхтэй өрнөх вэ, мөнгө санхүү төр засгийн боломж бололцоо юу байна гэдгээс шалтгаална. Бид хэн нэгэн хүн тусламж хүсэхэд хэдхэн секундын дотор оччихдог, гэмт этгээдүүд бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн өндөр ур чадвартайгаар таслан зогсоодог ийм л цагдаатай байхыг хүсч байгаа. Тэгэхээр энэ шинэтгэлийн хөтөлбөрөө өөрсдөөсөө болон бусдаас шалтгаалах гэсэн хоёр янзаар харж байна даа.

-Шинэтгэлийн хөтөлбөр гэхээр өнөөдөр сууж шийдээд, маргааш хийх зүйл биш байх л даа. Бодвол цагдаагийн байгууллага ч юм уу, та нарын бүх насаараа ярьж байсан зүйл гэж ойлгож байна. Та бүхэн иргэндээ ойртсон цагдаа, цагдаагийн ажлын үүргийг хүн болгон ойлгодог байх ёстой гэж ярьж байна. Энэ ер нь өмнө яригдаж байсан юм уу?

Ж.Ганбаатар:

-Үүнийг шинэ гэж хэлж болно. Цагдаагийнхан ажлаа өөр хоорондоо дүгнээд байдаг. Олон төрөл мэргэжлийн алба байдаг болохоор нэг албаа сайн яриад нөгөөхийг нь сайн мэдэхгүй болохоор хийсвэрээр дүгнэчихдэг байх жишээтэй. Харин одоо цоо шинэ зүйл оруулж, цагдаагийн ажлын үр дүнг иргэд дүгнэдэг байя гэдэг хуулийн төсөл боловсруулж байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болж, процессын дагуу УИХ-д өргөн барихад дөхсөн байгаа. Энэ хуулиар нэг аймаг, дүүрэгт цагдаа хэр зэрэг үр бүтээлтэй ажиллаж байна гэдэгт иргэд хяналт тавих боломжийг нээж өгөх юм. Өнөөдөр орой үдшийн цагаар алба ажлаа тарчихаад явахад гэр хороололд ч бай, байшинд ч бай иргэдийн айдас хүйдэс нь багасчихсан. Хэрэв хэрэг гарвал цагдаагийн тусламж авах боломж байгаа гэдгийг мэдэрсэн байгаад ирвэл аяндаа иргэд үнэлгээ тавиад эхэлнэ. Тэгэхээр энэ үнэлгээг байнга сонсдог байх эрх зүйн тогтолцоонд нь оруулах хэрэгтэй. Тодорхой хэлбэл, шинээр бэлэн болж байгаа хуулийн төсөлд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага үндсэн үүрэгт ажлаа  хэрхэн хийж байгаа хийгээд  цагдаа нарын ёс зүй, албан ажилдаа хандаж байгаа хандлагад хяналт тавих хүнийг иргэдийн төлөөлөгчдөөсөө сонгоод таваас долоон хүнтэй иргэдийн төлөөллийг ажиллуулъя гэсэн байгаа. Сонгогдсон иргэд мэргэжлийн үйл ажиллагаанд буюу хэрэг бүртгэх, захиргааны хэргийн ажилд нь оролцохгүйгээр цагдаа яаж ажиллаж байна вэ гэдгийг хөндлөнгөөс нь хянаж дуу хоолойгоо хүргэнэ. Тэр үнэлгээг нь авч байж цагдаагийн байгууллагын ажлын үнэлгээний хэмжүүр гэдэг юм бий болно. Тэгэхгүй бол бид өөрсдийгөө муу гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Ямар ч тохиолдолд муу гэж хэлэхгүй. Магадгүй өмнө нь ажиллаж байсан хүмүүс өөрсдийгөө муу байсан гэж бодохгүй. Тэгэхээр товчхондоо тогтолцоог засна гэж байгаа юм. Хууль эрх зүйн шинэтгэлээр явж байгаа тогтолцоогоо зөв чиглэлд нь оруулахаар аяндаа хяналтын систем нь сайжирна байх.

 

НИТХ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, НЗДТГ-ЫНХАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 

-Шинэтгэлийн  хүрээнд  хийсэн том ажлын нэг нь дүүргийн цагдаагийн хэлтсүүдийг иргэдэд ойртуулж 12 болгож хуваасан. Гаднаас нь ажиглаж байхад нийслэлийн дүүргүүдийн хэлтсүүд дээр цагдаа нар өрөвдмөөр байдал­тай ажиллаж байна гэж манай сонин бичиж байсан. Тэгэхээр энэ хэтэрхий яарсан ажил биш үү. Саваа бэлдээгүй байж баахан ажил хийж, хурдан шинэчлэл хийж байгаагаа харуулах гээд байна уу?

Д.Батжаргал:

-Шав тавьж, шон хатгаж байж байшин үүсдэг. Түүн шиг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Бололцоотой бол цагдаагийн хэлтсүүдийг дахин нэмж байгуулах ёстой. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин байгуулах шаардлагатай байгаа. Гэвч орон тоо, хөрөнгө мөнгө шийдэгдээгүй учраас чадсангүй. Засгийн газрын 153 дугаар тогтоолоор олон улсын жишгийг судалж үзээд 100 мянган хүн тутамд цагдаагийн нэг хэлтэс байхаар тогтоосон. Үүнийг бид хэрэгжүүлэх ёстой. Яарч байгуулсан юм биш. Бид тооцоо, судалгаа хийж, богинохон хугацаанд байр саваа бэлдэж байгаа. Үүнийг хийхэд  НИТХ, Нийслэлийн Засаг дарга идэвхтэй хандсан. Мөн  шинээр байгуулагдсан хэлтсийн бүх барилгыг барих төсөв хөрөнгийг шийдэж өгсөн. Бид энэ зундаа багтаад хэлтсийнхээ байруудыг ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна. Зураг төсөв бүх юм хийгдсэн. Одоо хоёрдугаар сараас тендер нь зарлагдана. Худалдан авах ажиллагааны газарт зарлагдах байх. Өнөөдөр, хэдэн сарын хугацаанд та нарын харсан тэр өрөвдөлтэй дүр төрх байгаа нь үнэн. Ажиллах нөхцөл бололцоо муу гээд яваад байх юм бол цагдаагийн байгууллагын шинэтгэлийн үйл ажиллагаа тийм хугацаагаар л хойшилно. Түүнчлэн, бид байр сав муутай гээд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ хойшлуулж болохгүй. Маш тодорхой хэлэхэд, бид шинэчлэл хийх гэж харагдах гэсэн юм биш шүү. Өөр агуулга байгаа гэдгийг ойлгоорой. Бид эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллага, хууль сахиулах байгууллагын хүрээнд хүлээсэн чиг үүргээ хүртээмжтэй байлгахын тулд хийж байгаа алхмууд. Энэ алхмуудаа бид бодлогогүйгээр хийгээгүй. Энэ бодлогынхоо хүрээнд техник хангамжаа сайжруулсан. Энэ дашрамд НИТХ, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ-ынханд талархал илэрхийлье. Цагдаагийн байгууллагын бодлого, шинэчлэлийг идэвхтэй дэмжиж бүх асуудлыг энэ онд шийдэж өгсөн. Хөдөлгөөнт эргүүлийг унаажуулах асуудлыг ч шийдэж өгсөн байгаа. Шинээр байгуулагдаж байгаа болон хуучин байсан хэлтсүүдэд шинэчлэл хийх хөрөнгийг бүгдийг нь энэ оны төсөвт суулгаж өгсөн. Нийслэлээсээ их дэмжлэг авч байгаа. Нийслэл ч ойлгож, цагдаагийн хүртээмж, хүрэлцээ нь биш юм байна. Бүтэц зохион байгуулалт бүрэлдэхгүй байна гэдгийг ойлгосон учраас бидний ажлыг дэмжиж байгаа.

-Нийгмийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллага одоо байгаа дээрээ дахиж хэчнээн хүн, хүч нэмэх шаардлагатай вэ?

Ж.Ганбаатар:  

-100 мянган хүн амтай нутаг дэвсгэрт цагдаагийн нэг хэлтэс байгуулахгүй бол хууль сахиулах төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх боломжгүй. Цагдаагийн орон тоо маш бага. Одоо үндсэндээ зарим албанд 1990-ээд оны эхээр байсан бүтэц орон тоо нь хэвээрээ, зарим нь  багасчихсан. Үндсэн тоогоороо бол 1990-ээд оны эхээр байсан орон тооны бүтцээр явж байна. Гэтэл тэр үед нийгмийн харилцаа ямар байсан билээ. Гэмт хэрэг нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн харилцааг дагаад өөрчлөгддөг, нэмэгддэг. Гэтэл манайх цагдаагийн орон тоогоо нэмэхгүй байж байна. Орон тоог нэмэх асуудлаас гадна цагдаагийн байгууллагын норм нормативын асар том асуудал бий. Бид 7000 гаруй цагдаатай гэдэг ч үүнээс яг үндсэн үүрэг, чиглэлээрээ гудамж талбайд ажилладаг нь цөөхөн. Хаанаа ч хүрэхгүй байгаа. Хүн ам суурьшсан том хотод явган цагдааг нэг гудамжны үзүүрт тавьчихаад өвлийн хүйтэнд нөгөө өнцөгт гарч байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийл гэх ямар ч бололцоо байхгүй. Цагдаагийн байгууллагын дуудлага агсам согтуу тавьсан, гэр бүлээ хүчирхийлсэн, эсвэл бусдын эд зүйлсийг дээрэмдсэн асуудал гарахад  түргэн шуурхай очихыг хүсдэг. Тодруулбал, бид мэргэжлийн ажлаа хийхдээ хамгийн дээд цэгт нь хүртлээ хийхийг хүсдэг. Гэтэл орон тоо, урсгал зардал, техник хэрэгсэл, авто машинаа сайжруулах хэрэгтэй байна. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 шахам хувь нь Улаанбаатарт гарч байгаа. Манайх дэлхийн том хотын хэмжээнд хүрчихсэн. Тиймээс цагдаагийн бие бүрэлдэхүүнд онцгой анхаарвал нийгэм аяндаа тайван байх болно. Бид гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,  нийгмийн хэв журмыг сахиулах гэсэн үндсэн хоёр чиг үүрэгтэй байгууллага. Цагдаагийн байгууллагад ачаалал үүсгэж байгаа гэмт хэрэг нь хулгайн болоод архи согтууруулах ундаанаас үүдэлтэй асуудал, хэрэг зөрчил байдаг. Тэр ачааллыг дааж гарах техник, орон тоо хангалттай биш.  Үүнийг бодлогын түвшинд шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Цагдаа эхлээд өөрөө ажлаа ойлгож, ажлаа бусдад ойлгуулах ёстой. Ингэж иргэд цагдаа хоёр нэг тал болж ажиллах нь чухал байна.

-Хөдөлгөөнт эргүүлийн газрыг дүүргүүдэд хуваасан. Өмнө нь нэг дуудлага ирлээ гэхэд тэнд очихын тулд заримдаа зодоон нүдээн дууссаны дараа очдог байсан бол одоо бодит үр дүнгээр 5-10 минутын дараа очиж чадаж байна уу?

Д.Батжаргал:

-Бодитой үр дүнг хэлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байх. Иргэдээс авсан санал асуулгаар, иргэдийн санаачлагаар хэлж, ярьж байгааг дүгнэхэд цагдаагийн байгууллагын ажил үүрэг алслагдсан гэр хороололд харьцангуй хүртээмжтэй болсон. Энэ нь эхний үзүүлэлт. Цаашид үр дүнг харна. Хуучин нэг дүүргээс нэг л бүрэлдэхүүн гэмт хэргийн шинжтэй дуудлагад  очдог байсан бол одоо хоёр дүүрэг болгоод хоёр бүрэлдэхүүн ажиллаж байгаа болохоор дуудлагад очих хугацаа богиносч, хүртээмж нь ихэсч байгаа. Ийм учир эерэг үзүүлэлт гарна. Хуучин Баянзүрх дүүргээс Дарь-Эх, Сансар руу дуудлагад явдаг байсан бол одоо Дарь-Эхээс Дамба руу явдаг болсон.Сөрөг тал нь бага, эерэг тал руугаа болно гэдэгт найдаж байгаа. Цаашид бид энэ бүтцээ илүү боловсронгуй болгох бодлого чиглэл барьж ажиллана. Цагдаагийн байгууллагын үндсэн ажлын гараа нь гэмт хэргийн мэдээлэл, гомдол дуудлагыг хүлээж авснаар эхэлдэг. Хариу үйлдэл нь цагдаагийн байгууллагын чадавхийг тодорхойлох үндсэн элемент болдог. Нэг жижүүрийн бүрэлдэхүүнтэй, нэг машинтай дуудлага аваад алслагдсан  хол хороо руу  явж замын бөглөрөлд зогсох явдал байсан бол одоо  хоёр болгоод ахиулсан нь эхний шат. Дараа нь хэлтэс, эргүүлүүдээ машинжуулах бодлогоо барьж, эргүүл постуудаа олон болгож нягтаршуулна.

-Цагдаагийн байгууллагын чадавхи гэсэн үг анхаарал татаж, содон сонсогдож байна. Энэ нь улсын төсөв, хангамж хангалтаас шалтгаалдаг юм уу. Эсвэл цагдаагийн байгууллагын дэд бүтцээс шалтгаалдаг юм уу?

Ж.Ганбаатар:

-Бид асуудлыг сэтгэлээрээ ярилцаж байгаа учраас сайхан ойлголцоно. Үүнийг тойрсон асар том ухагдахуун байдаг. Цагдаагийн байгууллагын чадавхийг сайжруулна  гэхээр бүтэц, хүн, техник сольсноор дуусахгүй. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчин сайн байх, тэр сайн хууль эрх зүйн орчинд  ажиллах хүний нөөц чухал болчихоод байгаа юм. Мөн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд сургалт чухал байна. Сайн эрх зүйн орчин, сайн сургалттай байхад дэд бүтэц мэдээж сайн байна. Дэд бүтэц нь гайгүй гэхээр шаардлага хангах түвшинд байх ёстой. Үүний дараа оюун санааны ухагдахуун болох  дотоод асуудал ёс суртахуун, юманд хүнлэг сэтгэлтэй хандах байдал ч чадавхи болж өгнө. Хүний нөөцийн асуудал ганц цагдаагийн байгууллага биш, бүх салбарт тулгамдаж байгаа асуудал гэж бодож байна. Бид шилжилтийн нийгэмд явж байгаа. Тэгэхээр мэдээлэл маш хурдацтай хөгжиж байгаа үед бид хоцрогдож байна. Тиймээс бид хуучин карказ суурин дээрээс шинэ юм руу шилжиж орохын тулд боловсрол танин мэдэхүй, эрх зүйн орчныг сайжруулж байж цагдаагийн байгууллагын чадавхи сайжирна гэж үзэж байгаа. Тэр чадавхийг сайжруулсан тохиолдолд аяндаа үнэлгээ эерэг талдаа гарна.  Одоо Хууль зүйн яамнаас, УИХ-ын  хууль тогтоогч гишүүд хуулиудыг шинэчлэх талаар  ярьж байна. Тэгэхээр энэ олон хууль нийгэм, цаг үеийнхээ асуудлыг журамлаад ирэхээр аяндаа чадавхи сайжрах болов уу. Мэргэшсэн боловсон хүчин шинээр хайх биш, өөрсдөө сурч мэдэх, сургалтад хамрагдаж боловсрох хэрэгтэй. Хүний нөөц гэдэг өөрөө капитал. Боловсон хүчнээ сайн бэлтгэж авах нь ч  цагдаагийн байгууллагын чадавхид нөлөөлөх элемент болно.

 

ТИЙМ БОДИС  ДЭЛХИЙД БАЙНА УУ, ГАРГАХ ЭРДЭМТЭД БАЙНА УУ ГЭДЭГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

 

-Зам мөстнөөс халтиргаа гулгаа бий болж, осол их гарч байгаа гэж яригдаж байна. Замын цагдаагийн газар мэргэжлийн байгууллагуудтай хамтраад замын мөсийг цэвэрлэх ажил хийдэг л байх. Энэ ажлыг сайн хийж чадаж байна уу?

Ж.Буянбат:

-Зам тээврийн осол, хэзээ, хаана хэдэн цагт, ямар замд, ямар шалтгаанаар гараад байгаа нь тодорхой байгаа. Яг  халтиргаа гулгаа үүссэн, гөлийсөн  мөс цастай замд осол гараад байна уу гэхээр үгүй.  Цаг агаарын боломжтой таатай нөхцөл буюу халтиргаагүй зам дээр зам тээврийн ослын 70 хувь нь үйлдэгдэж байна.Статисик тоо тодорхой байгаа.

Өнөөдөр Замын цагдаагийн ажилтнууд шөнө цас орлоо гэхэд хариуцсан дүүрэг дүүргийн тохижилт үйлчилгээ эрхэлсэн компаниуд руу утасдаж хэлдэг. Аль цэг,  аль орчин халтиргаа ихтэй байна, тэр замд элс, давсаа, цацаад өгөөч гэж шаардлага тавьж  байна. Энэ хэрээр замын цагдаа осол эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа. Энэ өвөл харьцангуй урд урд жилүүдийг бодвол хангалттай бодис, давс, элс нөөцөлсөн юм гэсэн. Элс, давс, бодисоо цацаад байгаа хэрнээ халтиргаа гулгаа ихтэй байгаа нь үнэн.  Гэхдээ гудамжинд цацаж байгаа бодис нь -25 градус хүрэхээр хайлчихаад  -26 градус хүрээд ирэхээр хөлдчихөж байна. Тэгэхээр хэрэглэж байгаа бодис, технологи Монголд тохирохгүй байх шиг байгаа юм.

-Чанарын хувьд тааруухан гэсэн үг үү?

-Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар дээд түвшинд боловсруулсан бодис.  Албаныхэн ингэж ярьж байна билээ.

-Тэгвэл -26 градуст хөлддөггүй бодисыг оруулж ирэх саналыг тавьж болох уу?

-Болно. Санал тавьж байгаа. Гэхдээ тэр бодис нь дэлхийд байна уу, гаргах  эрдэмтэд байна уу гэдэг нь бас эргэлзээтэй.

 

С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ ДЭЭР СЭЖИГ ТААМАГ БҮХИЙ ЗҮЙЛИЙГ ШАЛГАХ АЖИЛ ЗОГСООГҮЙ

 

-Төв аймгийн Батсүмбэр суманд ШТС дээрэмдээд хүний амь хөнөөсөн онц ноцтой хэргийн эзэн холбогдогч одоо болтол олдоогүй. Гэтэл энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад түр түдгэлзүүлсэн байна. Энэ ямар учиртай вэ?

Д.Отгонжаргал:

-Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй учир өнгөрсөн арванхоёрдугаар сард түр түдгэлзүүлсэн. Энэ хэргийн эзэн холбогдогчийг олох талаар орон нутгийн цагдаагийн хэлтэс, УМБГ, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдаж байна.Мөрдөн байцаалтын шатанд шаардлагатай сэжиг таамаг бүхий хүмүүсийг шалгасан ч үр дүн гараагүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн ч цааш нь үргэлжлүүлэн шалгаж, сэжигтнийг олох үүрэг нь бидэнд хэвээрээ байгаа.

-Эзэн холбогдогч нь олдоогүй гэсэн шалтгаанаар түдгэлзүүлсэн хэрэг хэр олон байдаг вэ?

-Манай алба цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд 17841 хүнд холбогдох 21851 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 74.8 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс сэжигтэн нь тогтоогдоогүй 5245 хүнд холбогдох хэргээс 3547 хэргийг  өнгөрсөн онд илрүүлсэн. Одоо албаны хэмжээнд бол нийт 9255 хэрэг түдгэлзээтэй байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг 8.5 хувьтай бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөх хүртэл хугацааг хэлдэг. Мөрдөн байцаалтын хугацаа буюу хоёр сараас 24 сар хүртэлх хугацаанд эзэн холбогдогч тогтоогдохгүй бол мөрдөн байцаалтын ил ажиллагааг зогсоож, эрэн сурвалжлах ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх үүргийг хүлээнэ. Мөрдөн байцаах алба бусад албатай хамтын ажиллагаагаа улам сайжруулж, дараа дараагийн гарсан хэрэгтэй холбож шалгах ёстой. Харин иргэдийн нүдэнд харагддаг шиг хэрэг түдгэлзлээ гээд  илрэхээс өнгөрч  шалгах ажиллагаа зогсч байгаа асуудал юм биш юм шүү.

-Түдгэлзүүлсэн хэргийн дотор хамгийн эртний гэх юмуу, удаан шалгагдаж байгаа ямар хэрэг байна вэ?

-Онц хүнд гэмт хэргийн судалгаан дотроос хамгийн их удаж байгаа хэрэг нь 1989 онд үйлдэгдсэн Төмөр-Очир агсны  амь насыг хөнөөсөн хэрэг. Энэ хэргийн эзэн холбогдогч илрээгүй, өнөөдөр ч шалгагдаж байна. Одоогоор энэ хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Хэргийн эзэн холбогдогчийг олох, эд мөрийн баримт, алдагдсан зүйлсийг хайх ажил тасралтгүй үргэлжилж байна. Цагдаагийн холбогдох сүлжээ болон бусад алба нэгжүүдэд энэ хэргийг илрүүлэх үүрэг чиглэл нь хэвээрээ байгаа.

-Монголын цагдаагийн түүхэнд хамгийн удаан хугацаанд шалгаж байж илрүүлсэн хэрэг хэр олон байдаг юм бэ?

-25 жилийн өмнө Улсын их дэлгүүрийн байр руу нэвтрэн орж мөнгө, эд зүйл хулгайлсан нэг хэрэг байдаг юм. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа онц хүнд гэмт хэрэг, хүнд, хүндэвтэр, хөнгөн хэргүүд дээр ялгаатай. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрги?г хэрэгсэхгүй болгодог буруу практик манайд бий. Хөөн хэлэлцэх хугацаа хаана үйлчилдэг вэ гэхээр хэргийн эзэн холбогдогчийг  10 юм уу, 25 жилийн дараа  ч бай хохирсон иргэнд төр барьж өгөх үүрэгтэй. Гэхдээ барьж өглөө гээд нийгмийн хор аюулын шинж чанар алдагдаад хохирол барагдуулах боломжгүй болсон учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Гэхдээ учирсан хохирлыг иргэний хэргээр явуулж, цаашид хохирлоо барагдуул гэсэн хуулийн заалт бий.

Хөөн хэлэлцэх хугацааг  манайд өнөөдөр зарим нэг зүйлд буруу хэрэглээд байна. Юу гэхээр хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй байж,  гэмт хэрэг гараад хоёр юмуу таван жил өнгөрөнгүүт хавтаст хэргийг хаагаад хэрэгсэхгүй болгодог. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан  төр иргэнийхээ зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх хохирлыг барагдуулах үүрэгтэй гэсэн заалтыг дутуу хэрэгжүүлээд байна уу даа гэж бодоход хүргэж буй юм. Манай албаны зүгээс Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох биш илрүүлэхийн төлөө явдаг. Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх зарчим гарцаагүй байх ёстой. Цаашид ч шинэчлэлийн ажилд энэ зарчим алдагдахгүй хэвээрээ явна гэж бодож байна. Мөрдөн байцаах албанаас илрүүлсэн, илрүүлээгүй хэргийн тоог тоолох биш хаана, ямар хэрэг гараад илрээгүй вэ гэдгийг олон нийтэд ил болгоё гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл илрүүлж чадаагүй хэргээ ил болгоно гэсэн үг.

-Мөрдөн байцаалтаар шалгаж нотолсон хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгож байна гэсэн гомдол их гардаг. Хуулийн байгууллагуудын хооронд үл ойлголцол байдгаас ийм асуудал гардаг уу?

-Үл ойлголцох хүндрэлтэй зүйл гардаггүй шүү дээ. Мөрдөн байцаах байгууллага бол эрүүгийн хэргийг үүссэнээс авахуулаад  дуусах хүртэл хэргийн яллах болон цагаатгах талыг нотлох үүрэгтэй. Заавал яллах талдаа биш. Сэжигтэн ялагдагчийн үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинж агуулаагүй байж болно .Нотлох баримтыг бүрдүүлсний дараа энэ хүнийг яллах санал өгдөг, эсвэл энэ гэмт хэрэг биш байна цагаатгая гэсэн санал өгөх үүрэгтэй байгууллага бол мөрдөн байцаах алба. Гэмт хэргийн бүрэлдэхүүн агуулжээ шүүхээр оруулья гэдэг нь прокурорын байгууллагын мэдэх асуудал. Нэг талд нь прокурорын байгуулага яллаж байна, нөгөө талд нь өмгөөллийн байгуулага өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Хэргийн шалгалт дууссаны дараа прокурор, шүүхийн шатанд өмгөөлөх талаасаа нотлох баримт цуглуулах эрх нь  илүү нээлттэй байдаг учраас шинээр гаргаж ирсэн баримт  нотолгоог   үндэслээд  эрүүгийн хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэг хэрэгсэхгүй болох юм уу мөрдөн байцаалтад буцдаг тал бий.  Энэ нь хөндлөнгийн хүний нүдээр ч юмуу, хохирогч, сэжигтэн этгээдэд үл ойлголцол мэт харагдах ч өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт нь ийм юм.

Ж. Ганбаатар:

-Цагдаагийн байгууллагад хэргийг шалгаж шалгачихаад прокурор, шүүхэд хэрэгсэхгүй болгодог гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Д.Отгонжаргал даргын ярьснаар хуулийн зохицуулалт нь тийм юм. Цагдааг иргэд асуудлыг шалгаж  шийдвэрлэх байгуулага гэж ойлгоод байх шиг. Цагдаагийн байгууллага нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэмт этгээдийг олж тогтоох, сэжигтэн этгээдийг илрүүлэх ойлголт нь өөр өөр. Цагдаа гэмт этгээдийг барьж аваад нотлох баримтыг олсон ч цаанаа  хуулийн босго шалгуур нь өндөр байна.  Яагаад гэвэл хүний хувь заяа шийдэж байгаа асуудал болохоор цагдаагийн олж авчирсан нотлох баримт хуулийн дагуу яв цав нийлэхгүй болохоор яллах боломжгүй болдог талтай. Олон хууль зүйн гаргалгаа бий. Олон жил мөрдсөн хэрэг байлаа гэж бодьё, 15 жилийн ял оноох ёстой  эрүүгийн тэр хэрэг илрэхгүй явсаар 25 жил болбол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох жишээтэй. Энэ зүйл зөв тогтолцоонд орохоор цаашид байх ёсгүй болно. Эхлээд цагдаа дотроо цагдаагийнхаа ажлыг сайн ойлгоод тэгээд олон нийтэд ойлгуулах ёстой. Иргэдийн эрх зүйн боловсролд цагдаагийн ажлыг сайтар ойлгуулдаг байх ёстой гэсэн бидний санаа амьдрал дээр тохиолдоод байгаа ийм асуудлуудаас л үүдэлтэй юм.

Гомдол гаргасан хүн юу гэж ярьдаг вэ гэхээр “Би өнгөрсөн сард машинаасаа эд зүйлсээ алдсан.Та нар энэ хүнийг яагаад барьж шоронд хийхгүй байгаа юм бэ” гэдэг. Гэтэл бид гэмт этгээдийг барьж, алдагдсан эд зүйлийг эргүүлэн олж өгдөг. Нотлох баримтыг хуулийн дагуу бэхжүүлж өгдөг субъект нь цагдаа. Түүнийг шалган шийдвэрлэх байгууллага нь тусдаа шүүх эрх мэдлийн байгууллага гэдгийг иргэд  зөв ойлгох ёстой. Тийм учраас эрхзүйн шинэтгэлийн хүрээнд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гээд шинэ хуулийн төсөл боловсруулагдаад, одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь  Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гээд хоёр тусдаа салж байгаа. Энэ намар гэхэд энэ хуулийг батлан гаргахаар цагдаагийн хийдэг ажил тодорхой болно. Цагдаагийн шалгасан өгсөн хэрэг дээр хуульчид, шүүн таслах ажиллагаа явуулах хуулийн байгуулага яаж ажиллах нь тодорхой болно.

Дашрамд хэлэхэд, шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцдаг. Угтаа хууль зүйн утгаараа буцаах ёсгүй. Шүүх өөрөө хөндлөнгийн байж шийдвэрлэх ёстой байтал хэргийг “Дахиж шалгаж, тийм ажиллагаа хийж ир” гэж буцаадаг ойлголт нь буруу тогтолцоог харуулаад байгаа юм. Уг нь зөв тогтолцоонд байхдаа хэрэг хүрээд ирлээ гэхэд тэр хэргийг буцаахын оронд “Энэ хүнд холбогдуулсан хэрэг хуульд нийцэхгүй байна” гээд шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгоод жинхэнэ эзнийг нь тогтоож ир гэдэг байх ёстой.Эсвэл энэ хүний үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон учир шүүх яллалаа гэсэн хоёр хариултыг хэлдэг байх ёстой юм.

-С.Зориг агсны хэргийн талаар уншигчид сонирхох байх. Энэ хэргийн одоогийн  нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-1998 оны аравдугаар сард үйлдэгдсэн энэ хэргийн эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй. Сэжиг таамаг бүхий зүйлийг шалгах ажлын хэсэг зогсоогүй,  ажиллаж байна. Энэ хэрэг дээр Европын холбооны улсын парламантын дэмжлэгтэйгээр гадаад улсын шинжилгээний байгууллагад зарим нэг эд мөрийн баримтыг шинжлүүлж байгаа. Үүний үр дүн, тодорхой сэжигтэй этгээдүүдийн талаар ярих боломжгүй. ЦЕГ-ын даргын томилсон ажлын хэсэг ажиллагаагаа явуулж байна.

 

БИД АЛБА ХААГЧДАА “ТА НАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА” ГЭЖ МАГТДАГГҮЙ

 

-Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн нь магадгүй иргэд цагдаагийн байгууллагад хандах хандлага нэмэгдсэнээс болсон уу. Эсвэл эрүүгийн нөхцөл байдал хүндрээд байна уу?

Ц.Очгэрэл :

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа шинэчлэгдээд эхлэхээр иргэдэдтэй харьцах хандлага өөрчлөгдөж, иргэдэд илүү ойртож байна. Иргэдэд илүү хүртээмжтэй хүрээд эхлэхээр иргэд ч цагдаадаа хандах хандлага нь нэмэгдэж байгаа. Тиймээс гэмт хэргийн гаралт нэмэгдэж байж болох талтай.

-Урд өмнө үйлдэгдэж байгаагүй шинэ төрлийн гэмт хэрэг гарч байна уу?

Н.Батсайхан:

-Сүүлийн үед гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэг гэж онцолж ярихад, тухайлбал, олон улс дамнасан хуурамч төлбөрийн картаар мөнгө залилах гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдаж байна.Тиймээс ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр завдсан хэргийг бодлогын хэмжээнд авч үзэж байгаа. Хажуугаар нь мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэг, хүн худалдаалах, эдийн засгийн, банк санхүүгийн улс дамнасан хэрэг, хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэж улс дамнуулан борлуулах гэх мэт хэргүүд олшрох хандлага ажиглагдаж байна. Үүнтэй тэмцэхийн тулд цогц бодлого явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх нэлээн хэдэн чиглэлийн хэлтсүүд ажиллаж байгаа. Гэмт хэрэг илрүүлэхдээ биш алс хэтийн зорилго маань хэзээ, хаана, юу болох гээд байна гэдгийг урьдчилан мэдэж, тосч ажиллах шаардлагатай болж байна. Үндэсний аюулгүй байдал, ард иргэдэд нөлөөлхүйц хэмжээний аюулыг урьдчилан харж, тэмцэж ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллахыг чармайж байна. Өмнө нь малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон хүнийг ажиллуулж, хүчээр ажилладаг байснаа болиод багцаараа нэлэнхүйд бодлогын түвшинд ажиллая гэж байна. Цаашид үүнтэй уялдуулан алба хаагчдаа мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарна. Ганц байгууллагын нууц, аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа ч биш, иргэн, хувь хүний аюулгүй байдлыг ч хангаж ажиллах бодлого боловсруулж ажиллана.

-Нийгмийн хэв журмыг хамгаалах газар ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

П.Энхтогтох:

-Манай газар улсын хэмжээнд нийгмийн хэв журмыг хамгаалах ажлыг зохион байгуулах, гудамж талбай, нийтийн үйлчилгээний газарт хэв журам сахиулах чиг үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах, хүн амын амар амгалан байд?ыг хамгаалах, хуулиар хариуцуулсан гэмт хэргийг хянан шийдвэрлүүлэх гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна

Д.Батжаргал:

-Гэмт хэрэг сүүлийн арван жилд маш бага үзүүлэлтээр буурсан. Гэмт хэргийн өсөлт нь хүн ам, тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаатай холбоотой. Тээврийн хэрэгсэл нэмэгдэж осол их гарч байгаа нь гэмт хэргийн тоон үзүүлэлтэд ороод л явчихна. Гэтэл хүмүүс гэмт хэрэг гэхээр хулгай, дээрэм, хүний амь насыг санаатай хохироосон хэрэг гэж ойлгодог. Гэтэл маш олон зүйл багтаж байгаа. Гэмт хэргийг хүн л үйлдэнэ. Тэгэхээр хүн амын механик өсөлтөө дагаад гэмт хэрэг аль ч нийгэмд байдаг л үзэгдэл. Тиймээс бүтцээ өөрчлөөд, иргэддээ хүртээмжтэй болчихоор ард түмэн мэдээлэл сайн аваад гэмт хэрэг багасчихна  гэсэн үг биш. Гэхдээ иргэдэд ойртож очсоноороо гэмт хэргийн өсөлтөд бага зэрэг нөлөөлнө.

Ж.Ганбаатар:

-Манай цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн зүтгэлээрээ ажилладаг юм байна гэж би боддог. Өнөөдөр энэ их төвлөрөлтэй, дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо манай нийслэлтэй адил хүн амын төвлөрөлтэй хотуудын гэмт хэргийн тоотой харьцуулаад үзвэл харьцангуй их гарч байгаа. Зарим үед хоногт гарч байгаа хулгайн хэрэг багасдаг, заримдаа эрс нэмэгддэг. Ингээд бодохоор цагдаагийн зүтгэл их байна гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ бид алба хаагчдаа “Та нар сайн ажиллаж байна” гэж байнга магтдаггүй. Хүүхдээ эцэг эх нь өдөр болгон магтдаггүйтэй адил бид өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Харин бид зөв системтэй, зөв техниктэй ажиллавал илүү их амжилтад хүрэх боломж байна гэдгийг харсан. Тиймээс бага дээр нь цэгцэлж авахгүй бол нийгмийн хөгжлийн хурдаа гүйцэхээ больчихно. Тодруулбал, Зам тээврийн осол өснө. Үүнд эртнээс бэлтгэх ёстой. Хамгийн наад зах нь гэхэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцдэг техниктэй болмоор, арга зүйгээ сайжруулмаар байна. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулиар хүлээсэн чиг үүрэг, цагдаагийн байгууллагын үүрэг нь тодорхой болчихвол бид тэмцлийг хүчтэй хийж болно. Хүч хэрэглэсэн гэмт хэрэг гэж санаа зовоосон зүйл бий. Манайхны хувьд айхавтар балмад байдал нь харьцангуй гайгүй. Тийм болохоор нийгмийн сэтгэл зүйг бодож байх хэрэгтэй. Монгол хүний нийгмийн сэтгэлзүйн эрүүгийн сэтгэлгээ нь харьцангуй гайгүй байгаа. “Болохгүй байна” гээд бичээд л байвал буруу тийш хазайгаад байх учраас болж бүтэж байгаа зүйлээ сурталчилж, сайхан байна гэж болно. Үүнийг хэвлэлийнхэндээ уриалмаар санагддаг. Одоо байгаа асуудал нь согтуу, танхай. Оройны 19:00 цагаас эхлээд л үүр цайх хүртэл манай цагдаагийнхны ажлын ачааллыг  согтуугаар танхайрсан гэмт хэргийн дуудлага авчихдаг. Хүлээж аваад, цааш нь явуулах, өөрөөр хэлбэл таслан зогсоох тогтолцоог нь хөгжүүлэхгүй бол цагдаа эрүүлжүүлэхэд авчирч эрүүлжүүлээд л гаргадаг. Тиймээс нөгөө хүнийг маргааш эрүүл болоод гарахаар хүлээж аваад эмчилдэг, нийгэмшүүлдэг, засан хүмүүжүүлдэг төрийн бус байгууллагын оролцоо, дэмжлэг сайн байх хэрэгтэй байна. Ийм тогтолцоо байвал нөгөө хүн шараа тайлна гээд дахиад л архи уугаад цагдаад ирэхээ болино

-Иргэд “Жижиг асуудал юм чинь цагдаагийн байгууллага руу очоод яах юм. Очоод баахан цаг хүлээнэ. Тэгээд цагдаа нар нь “Хүлээж бай, байж бай” гээд суулгаад байдаг” гэж ярьдаг. Саяхан нэг хүн машин дотроосоо мөнгөө алдчихсан юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод хэрэг бүртгэгчтэй нь уулзахад “Та бичгийн цаас олоод өргөдөл бич” гэсэн гэнэ. Тэр үед 21:30 цаг өнгөрч байсан болохоор бичгийн цаас хаанаас о

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
43
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
55
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
43
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
55
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
466
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
95
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
65
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
101
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
113
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
72
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
157
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
232
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос