"ХҮНИЙ АМЬ" КИНОНЫ 40-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

2015-05-12 01:00:00
4168

АРДЫН ЖҮЖИГЧИН , МУСГЗ, НЭРТ КИНО НАЙРУУЛАГЧ Г.ЖИГЖИДСҮРЭН:

ХҮНИЙ АМЬ БОЛ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ

 ЦАГДААГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БАЙР БАЙДАЛ, СҮР ХҮЧ БОЛ ИХ ЗҮЙЛ ӨГҮҮЛДЭГ

 Би “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг үгээр л цагдааг ойлгож төсөөлж ирсэн.

  Хүн бүхэн асуудал гарвал хамгийн түрүүнд цагдаад л ханддаг шүү дээ. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн. Би чинь хүмүүсийн ярьдгаар социалист хүмүүжлийн үеийн хүн. Тэр үеийн сэргийлэх, одоогийн цагдаагийн байгууллага хоёр өөр юм шиг боловч үндсэн ажил нь ард иргэдээ авран хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн тайван амгаланг сахиулах гээд адилхан л зорилготой шүү дээ. Харин цагдаагийн үүрэг бол төрийн төмөр нүүрийг харуулахад биш юм шүү. Ер нь манай монголчууд л сүүлийн үед цагдаагаа эрээ цээргүй элдвээр хэлдэг болсон болохоос биш гадны орнуудад бол цагдаа шиг хүндтэй хүн байхгүй. Цагдаа ойр явж байхад бол эрхгүй хүндэтгэх сэтгэгдэл төрдөг. Ялангуяа иргэндээ тусалж энэрэнгүй эелдэг харьцаж байгааг харахад сэтгэл өег санагддаг. Нэг удаа Вьетнамд уран бүтээлийн ажлаар очсон юм. Ерөөсөө цагдаа байдаггүй юм билээ. Мэдээж асуудал гарвал хүрээд ирэх байх л даа. Америкад мөн нэг удаа уран бүтээлийн ажлаар явж байхад таван одтой буудлын зургаан давхарт нь гал гарлаа шүү. Бид сандраад гүйлдээд гарсан. Тэгтэл яг гардаг хаалганы үүдэнд нэг цагдаа маш тайван бараг нүдээ цавчихгүй хөдөлгөөнгүй зогсож байсан. Сандарч гүйлдэж байсан хүмүүс тайван амгалан зогсож байгаа цагдаагаа хараад л тайвширчихаж байгаа байхгүй юу.

  Тэр дундаа энгийн хүмүүс бидэнд цагдаагийн дүрэмт хувцас, байр байдал, сүр хүч бол бол их зүйл өгүүлж байдаг. Бүх хүн л над шиг бодолтой байдаг байх даа. Төрийн сүр хүч бол яах аргагүй, цагдаа юм шүү.

ХҮНИЙ АМЬ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ

 “Хүний амь” кино 1975 онд үзэгчдийн хүртээл болсон. Энэ жил яг 40 жилийн ой нь болж байгаа юм. Би Багшийн Дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан юм. Одооны Ардын жүжигчин Цэрэндагва, гавьяат жүжигчин Батзаяа, Төмөрбаатар нар бол миний анхны шавь. Би тэр үед энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь гэдгийг цагдаагийн амьд­ралтай холбож кино бүтээхсэн гэсэн бодол тээж явсан юм. Энэ тухайгаа бодсоор байгаад тухайн үеийн НАХЯ-ны 1-р орлогч сайд, Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга С.Бүдрагчаа генералд “Нийгмийн хэв журмыг сахиулах гэж байгаа хүмүүсийн тухай кино хийе, хүний амьтай холбож, үнэнийг олж тогтоох гэж байгаа мөрдөн байцаагчийн ажил амьралаас харуулмаар байна” гэж хэлсэн юм. Яагаад гэвэл Бүдрагчаа гуай өөрөө шүлэг, өгүүллэг тууж бичдэг байсан болохоор нааштай хүлээж авч магадгүй гэж бодсон хэрэг. Одоо л ингэж хамаагүй бичээд байгаа болохоос хуучин цагт бол энэ олон гэмт хэргийг заримыг нь нуудаг л байсан.

  Одоо би энэ олон телевиз, сонинуудын нэг юмыг огт ойлгодоггүй. Хүнийг санаатайгаар маш хэрцгий үйлдлээр алчихсан байхад, хохирогчдоос нь биш, гэмт хэрэгтний эх эцэг, эхнэр хүүхэд, ах дүү нараас нь ярилцлага аваад байх юм. Тэд нар нь бөөн зовлон тоочоод л...Гэтэл хохирогчийн ар гэрийг ер тоохгүй байх жишээтэй. “Хүний амь” кинонд гэр бүл, эцэг эхээ тэжээж явсан, нэг үйлдвэрийн сайн ажилчныг гудамжинд танхайн сэдлээр амийг нь бүрэлгэснээр үйл явдал өрнөдөг шүү дээ.

  Соёлын яамны уран сайхны зөвлөл энэ санааг хүлээж авахын аргагүй гэж үзсэн юм. Мөн тэр үеийн хэвлэл утга зохиолыг хянах газар гэдэг чинь кино, сонин, роман тууж гээд бүгдийг хянана шүү дээ. Тиймээс би С.Бүдрагчаа генералд хандан, “Танаас л тусламж авах гэсэн юм. Та хэрэгтэй гэж бодвол надад тусла” гэсэнд эрхэм генерал хүлээж авснаар барахгүй, гар бариад бугуй барина гэгчээр мөн мэргэжлийн зөвлөх өгөх хэрэгтэй гэж хэлсэнд тэр үеийн чухал хэргийн хэлтсийн дарга хошууч Ё.Лувсаншаравыг өрөөндөө дуудаж намайг танилцуулсан юм. “Та хоёр танилцаад сайн ярилц” гэсэн үүрэг өгсөн дөө. Мөн “Манай Ё.Лувсаншарав өөрөө зохиол бичдэг хүн шүү” гэж хэлсэн нь надад их сайхан санагдаж хамтран зохиогч маань болооч гэж гуйснаар биеллээ олсон. Хоёр жилийн турш цагдаагийн ажил амьдралыг судалж ялангуяа хэргийн танилцуулга үзэж судалж, бичиж тэмдэглэсэн юм. Сүүд нь С.Бүдрагчаа генералдаа хандаж, - Энэ киногоо хийхийн тулд хүний амь нас бүрэлгэснээс илүү хүнд гэмт хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн материал үзмээр байна гэхэд маань тэр бүхнийг биелүүлсэн дээ. Тэгээд намайг хотын шүүхийн архивын Минжмаа гэж их сайхан зантай хүүхэнтэй танилцуулан, хэргүүдийг би он оноор нь уншсан юм. Одоо ч би тэр тэмдэглэлээ хадгалж байгаа юм. Ингэж зохиолоо баяжуулаад бичсэн дээ. Олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг зав, зориг зорилго шингэсэн болоод ч тэр үү одоо кино маань дөчин настай болжээ.

ЭРХЭМ ГЕНЕРАЛ ДЭМЖЭЭГҮЙ БОЛ ЭНЭ КИНО ГАРАХГҮЙ БАЙСАН

Кино зохиол маань бэлэн болж хэвлэл утга зохиолыг хянах газрын шүүлтүүрээр орлоо шүү. Найруулагчийн зохиол, киноны зохиолыг хамтад нь өгсөн л дөө. Хянах газрын гишүүн Жавзмаа гуай манай киноны зохиолыг хянасан юм. Хэдэн өдрийн дараа залгаад “ир” гэхээр нь их сэтгэл догдолж, түгшсээр очлоо. Өрөөнд нь ороод байж байтал:

  - Жийгээ! Хүн алсан хүн ер нь ямар байдаг юм бэ гэхээр нь би жаахан хэгжүүрхээд,

  - Би хүн алж үзээгүй ээ гэсэн. Яагаад гэвэл шүүмжлэх гэж байгаа хандлагыг нь би мэдсэн юм. Жавзмаа гуай:

  - Хүмүүст сөрөг талаас нь нөлөөлөх, гэмт хэргийн нарийн аргуудыг дурьдан, хэрэг төвөг хийх, сурах бичиг болохоор юм ч их байна. Найруулагчийн зохиолоо засаад дахиад уншуулна уу гэхээр нь би их учирласан л даа.

  Ямар замыг туулж, үзэж судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан гээд нилээд ярьсанд арай зөөлөрсөн шүү. Киногоо бүтээчихээд батлуулах шатанд Соёлын яамны Уран сайхны зөвлөл гайгүй хүлээж авсан. Ер нь бол таван шат дамжиж, үзүүлж, батлуулна шүү дээ. Энэ бүх давааг С.Бүдрагчаа гуай бүгдийг нь цээжээрээ хамгаалж гарсан юм. С.Бүдрагчаа генерал байгаагүй бол энэ кино гарах боломжгүй байлаа.

  Киног маань үзэгчид их сайхан хүлээж авсан. Гурван хулгайчийн тухай гэж хүлээж аваагүй юм шүү. Цагдаагийн алба хаагчийн ажил амьдралын тухай сайхан кино боллоо гэж хүлээж авч, бид кино гарсны дараа олон байгууллагад уригдаж оролцдог байлаа. Цагдаагийн хошууч Уламбаярынхаа дүрээр Жамсранжав маань тэр жилийнхээ Соёлын Яамны шилдэг дүрийн шагнал авсан. Анх бол Цэрэндагвын тоглодог Лхүндэвийн дүрд би тогломоор байна гэхэд нь би хүчээр Уламбаярын дүрд тоглуулсан даа. Тоглох юмгүй цагаан дүр гээд анх энэ дүрээ тоохгүй байсан. Харин хожим нь аргагүй найруулагч хүний дүр сонголт өөр юм даа гэж надад баярласнаа илэрхийлж байсан. Энэ тухайгаа номондоо ч бичсэн байдаг юм. Харин киноны маань албан ёсны Ерөнхий зөвлөх бол С.Бүдрагчаа генерал байсан ч өөрөө дургүйцээд, Ё.Лувсаншарав хошуучаар бичсэн юм. Тэгэхээр эрхэм хошууч кинон дээр хамтран зохиогч, ерөнхий зөвлөх гээд хоёр удаа нэрээ бичүүлсэн байдаг юм. Бүх юм түүхтэй юм.

Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
284
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
284
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
85
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
60
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
372
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
43
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
92
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос