• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2015-04-08
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас   ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо.
Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БН Тува Улсын Дотоод явдлын яамны удирдлага, эдгээр байгууллагуудын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хэлтэс, хэсгийн алба хаагч нарын хооронд итгэлцэл бий болж, харилцан бие биенийхээ ажлыг хүндэтгэн, хуулийн хүрээнд түргэн шуурхай мэдээлэл солилцон, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов.