ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2015-01-28 00:00:00
4403

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлж, дараах зорилтуудыг дэвшүүлж ажилласан. Үүнд:

              

Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар:

 

 Шинэчлэн батлагдсан хуультогтоомж болон бүтэц,зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:

 

Цагдаагийналбаны тухай хууль, дагалдан нэмэлт,өөрчлөлт орсон бусад хуулиуд болон шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт нийцүүлэн алба хаагчдын үйл ажиллагааг жигдрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттайгаархэрэгжүүлж ажиллаа.

 

Засгийн газрын 2013 оны 405 дугаар тогтоолоор цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаарыг, Хууль зүйн сайдын 2013 оны А/276, 2014 оны А/12, 167 дугаар тушаалын хавсралтаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг тус тус батлуулсан.

 

Цагдаагийнерөнхий газрын даргын2013 оны 755дугаар тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын цол, цалингийн зэрэглэл”-ийг, 2014 оны 18 дугаар тушаалаар Санхүү, хангамжийн газрын, 61,70 дугаар тушаалаар харьяа газар, хэлтэс, төв, нэгжийн, 71 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын, 88 дугаар тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын, 95 дугаар тушаалаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын, 99 дүгээр тушаалаар Мэдээлэл нэгтгэн боловсруулах төвийн бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг тус тус баталсан.

 

Цагдаагийн албаны түүхийг гүнзгийрүүлэн судлах, сан хөмрөгийг арвижуулан баяжуулж, нийтийн хүртээл болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 261 дүгээр тушаалаар Төв архивыг Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газар болгон өргөтгөн зохион байгуулж, Олон нийт-цагдаа хамтын ажиллагааны төвийн бүтцэд байсан Цагдаагийн музейг тус газрын харьяанд шилжүүлж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан.

 

Мөн 688 дугаар тушаалаар Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс,827 дугаар тушаалаар Судалгааны төвийг шинээр байгуулж, 761 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын даргын Ажлын албыг татан буулгасан.

 

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 838 дугаар тушаалаар Хамгаалалтын газрын Албаны спорт, сургалтын хэлтсийг татан буулгаж,  Сургалт, дадлагын төвд нэгтгэн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

 

Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгж байгуулах асуудлыг судалж, Цагдаагийн ерөнхий газрын даргын “Нийслэлийн цагдаагийн газрын бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийгбатлах тухай”2014 оны 71 дүгээр тушаалаар тус газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын бүтцэд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг офицер 18, ахлагч 6, энгийн 8, нийт 32 орон тоотой байгуулсан. 

 

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийг татан буулгаж, үйл ажиллагааны чиглэлийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг “Түр хамгаалах байр” болгон өөрчилж, 8 өрөөнд урсгал засвар  хийж тохижуулахад 41.0 сая төгрөг зарцуулан, 02 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлсэнбөгөөд тайлангийн хугацаанд тус байранд 53 гэр бүлийн 264 иргэн /насанд хүрсэн 82 эмэгтэй, 182 хүүхэд /-ийг хамгаалалтад авч, хууль эрх зүйн болон сэтгэл заслын туслалцаа үзүүлжээ.

 

Хууль зүйн сайдын 2014 оны А/162 дугаар тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийн захиргааны журмаар баривчлагдсан хүмүүсийг хянан харгалзах чиг үүргийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, тус төвийн 4 офицер, 13 ахлагч, 12 энгийн, нийт 29 орон тоо, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 126.802.696 төгрөгийн машин, тоног төхөөрөмж, эд хогшил, захиргааны шийтгэл эдэлж  буй 259 байрлагчийгхүлээлгэн өгсөн.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын561 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийг Албадан саатуулах төв болгон өөрчилж, 6 офицер, 16 ахлагч, 10 энгийн орон тоотойгоор баталсан.

 

Хууль зүйн сайдын 2014 оны А/140 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрыг “Улаанбаатар хотын цагдаагийн газар” болгон өөрчилсөнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 764 дүгээр тушаалаар алба хаагчдыг  чөлөөлж, томилсон.

 

“Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын зарим үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг үндэслэн хүн амын нягтаршил, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг харгалзанСонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт цагдаагийн 3 дугаар хэлтсийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн.

 

Нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг харгалзан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 313, 399 дүгээр тушаалаар зарим аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн бүтцэд дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

-Увс аймаг дахь цагдаагийн газрын Хотгорын уурхайд хэсгийн байцаагч 2, офицер, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ахлах мөрдөн байцаагч 1, Бууцагаан сум дахь сум дундын цагдаагийн хэсэгт хэсгийн дарга 1, мөрдөн байцаагч1, цагдаа-зохицуулагч1, цагдаа-жолооч1, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Матад сумын сум дундын цагдаагийн хэсэгт офицер3, ахлагч2, Дундговь аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн байцаагч1, замын цагдаагийн байцаагч 1, хэрэг бүртгэгч 1, Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн байцаагч-1, замын цагдаагийн байцаагч1, хэрэг бүртгэгч1, Ховд аймаг дахь цагдаагийн газрын Булган сум дахь цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч 1, замын цагдаагийн байцаагч1, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт мөрдөн байцаагч1, нийт 21,

 

-Баянхонгор аймаг дахь Бууцагаан, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Матад сумдад сум дундын цагдаагийн хэсгийг шинээр байгуулж, Булган аймаг дахь цагдаагийн газарт Зам тээврийн хяналтын төвийг шинээр барьж ашиглалтад оруулсантай холбогдуулан хяналтын постод цагдаа-зохицуулагч4, аймгийн төвийг камержуулсантай холбогдуулан камерын хяналтын төвд цагдаа 4, сүлжээний инженер1, нийт 9 орон тоог тус тус шинээр нэмсэн.

 

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 735 дугаар тушаалаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн хэлтсийг төсөв орон тоонд нь багтаан “Цагдаагийн газар” болгосон.

 

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлэн дотоодын цэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, Засгийн газрын 2014 оны 108 дугаар тогтоолын дагуу Дотоодын цэргийн 05, 805, 809, 810, 811, 816 дугаар анги болон орон нутгийн салбаруудыг татан буулгаж, хугацаат цэргийн 283 алба хаагчдыг холбогдох зардлын хамт Хил хамгаалах ерөнхий газрын 0151, 0164, 0288 дугаар ангиудад шилжүүлсэн.

 

Засгийнгазрын2014оны“Цагдаагийн алба хаагчдын талаар авах зарим арга хэмжээний тухай”99 дүгээр тогтоолоор цагдаагийн алба хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн батлуулсан. 

 

2013 онд Сангийн яамнаас баталсан цагдаагийн байгууллагын орон тооны хяналтын тоог8962 орон тоотой байхаар баталж өгсөн бөгөөд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд  4064офицер,4133 ахлагч, 564 энгийн, нийт  8761 алба хаагчийн орон тоотой ажиллаж байна.

 

Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бодлогын хүрээнд хийгдсэн бүтэц орон тооны өөрчлөлттэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар тушаалаар харьяа нэгжүүдийн чиг үүргийг тодорхой болгон тогтоож, албан тушаалын нэр, нэршлийг тодорхойлох, ажлынбайр /албан тушаал/-нытодорхойлолтыгшинэчлэнбатлуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, нийт774 ажлын байрны тодорхойлолтыгболовсруулж,  баталгаажуулсан.

 

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн сайдын дангаар болон хамтран батлах, Цагдаагийн ерөнхий газрын даргын батлах эрх зүйн баримт бичиг, Хууль сахиулах үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, Цагдаагийн албаны тухай хуулийгдагалдан гарсан хуулиудтай холбогдуулан хэрэгжилтийгхангах календарчилсан төлөвлөгөө /5 бүлэг, 38 ажил, арга хэмжээ/-г хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.  Тухайлбал:

 

-“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай”, “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай”, “Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаарыг батлах тухай”,“Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай”,“Цагдаагийнбайгууллагынхамгаалалтадавахонцчухалобъектынжагсаалтбатлахтухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол;  

 

-“Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай”, “Цагдаагийн ахлах цол олгох болон түүнтэй адилтгах албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай”, “Цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай”, “Цагдаагийн албаны тугны загвар, түүнийг хэрэглэх журам, бэлэг тэмдгийн загварыг батлах тухай”, “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам батлах тухай”, Иргэний зөвлөлийн дүрэм, Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам батлах тухай Хууль зүйн сайдын тушаал;

 

-“Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм, Цагдаагийн хүрээний дүрэм батлах тухай”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм батлах тухай”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам, хувцасны загвар батлах тухай”,“Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлт, үнэмлэхний загвар батлах тухай”,“Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, тавьж олгох журам батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалууд батлагдсан.

 

Шинэ бүтцийн дагуу зохион байгуулагдсан газар, хэлтсүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм” /34/,“Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дүрэм” /190/, Нийтийн хэв журам хамгаалах болон Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хуулийн хэлтэс, Хэвлэл, мэдээллийн, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны, Сургалт, дадлагын төвийн дүрмийг боловсруулан /302 дугаар тушаалаар/ батлуулж, холбогдох, газар, хэлтэс, төвүүдэд албан бичгээр хүргүүлэн, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

 

“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлж, үнэлгээний тайлан,Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, сурталчлах журам” /код 134/-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, тайланг Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

 

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай”, “Терроризмтой тэмцэх тухай”,“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”,“Зар сурталчилгааны тухай”, “Нийтийн албаны тухай”, “Галт зэвсгийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс санал авч нэгтгэн боловсруулж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

 

Ухаалаг төрийн зарчмыг  үйл ажиллагаандаа  нэвтрүүлэх зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын харьяа албад, газар, хэлтсийн удирдах бүрэлдэхүүн, мөн албад, газар, хэлтэс, төвийн алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион явуулсан.

 

Хэлэлцүүлгийн үеэр алба хаагчдын гаргасан санал, санаачилга, шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллагад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр 6 бүлэг, 39 заалттай  ажлын төлөвлөгөө боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3а/547 дугаар албан бичгээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн Цагдаагийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны стратеги зорилго, зорилтыг тодорхойлж, 2014-2019 онд 2 үе шаттай хэрэгжүүлэх “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор батлуулсан.

 

Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/223 дугаар тушаалаар зургаан зорилт, 53 ажил, арга хэмжээ тусгагдсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нэгдүгээр, орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсныг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газраас хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, зардал багатай хүргэх “Цахим болон мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс үзүүлж буй /тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох, жолоодох эрх сэргээх, үнэмлэх нөхөн олгох, жолоочийн үнэмлэх солих, гадаадын иргэнд жолооны үнэмлэх сольж олгох, жолоочийн лавлагаа гэсэн/ 6 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хамтран зохион байгууллаа. 

 

Жолоочийн мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагааг боловсронгуй болгох, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу онолын шалгалтыг 10 асуулт бүхий тестийг 15, 20 асуулт бүхий тестийг 25 минутад тус тус багтааж бөглөх байдлаар авах цахим программ боловсруулсан.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газарт “Ухаалаг цагдаа” www.smartpolice.mnөргөдөл, гомдлын цахим системийг ажиллуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 өргөдөл, гомдол ирүүлснээс 49 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, одоо 13 өргөдөл, гомдол ажиллагаанд байна.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар:

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагаас 2014 онд авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөнд 113 ажил, арга хэмжээг тусган батлуулж, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавин ажилласан.

 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн “Хоногийн нөхцөл байдлын мэдээ”, анхаарал татсан гэмт хэргийн талаар мэдээлэл бэлтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад нийт 26 удаа, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик дүн мэдээнд үндэслэн улсын хэмжээний эрүү, хэв журмын нөхцөл байдалд сар бүр дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад 3 удаа танилцуулсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргын баталсан удирдамжийн дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаанд нийт 25 удаагийн шалгалт явуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хугацаатай үүрэг, зөвлөмж хүргүүлэв.

 

Завхан, Сэлэнгэ,Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Төв аймаг дахь  цагдаагийн газар, Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийннэгдүгээр хэлтэс,Сургалт, дадлагын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн  үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж, үр дүнг тооцсон.

 

Санхүүгийн төлөвлөгөөт шалгалтыг Дэмжлэг үзүүлэх газрын Санхүүгийн хэсэг, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар,Холбооны хэлтэст, аудитын шалгалтыг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар,Тусгай ажиллагааны газарттус тус явуулж, шалгалтаар нийт 83426959 төгрөгийн төлбөр, 196.7 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн.

 

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, албаны шалгалтын мөрөөр ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн 143 алба хаагчид Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл тооцуулсан.

 

Цагдаагийнерөнхий газрын даргын хүний нөөцийнхолбогдолтой252 тушаалаар5971албахаагчтомилогдсон байна.Үүнээсбүтэц,зохион байгуулалтын өөрчлөлтөөр 4999, шилжүүлэн томилсон 528, цагдаагаас офицерын бүрэлдэхүүнд84, офицер, дадлагажих ажилтнаар томилогдсон 18, Хууль сахиулахын их сургуулийн төгсөлтийн 281, шинээр газар, хэлтэс, тасгийн даргаар томилогдсон 5,  ахлахаар томилогдсон 2, албан тушаал дэвшүүлэн томилсон 380,  орон нутгаас нийслэлд 47, нийслэлээс орон нутагт 21 алба хаагчийг шилжүүлэн, хүүхэд асрах чөлөө цуцалсан28, албан үүргээ биелүүлэхийгтүр түдгэлзүүсэн10, түдгэлзүүлснийг цуцалсан 7, албан тушаал бууруулан томилсон 71алба хаагчийн тушаал  тус тус гаргасан.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр өөрийн хүсэлтээр 41, өөр албанд 128, гачигдлаар 14, эмнэлгийн магадалгаагаар 13, бүтэц, орон тооны өөрчлөлтөөр 257,сургуульд суралцуулахаар 18, хүүхэд асрах чөлөөгөөр 70, тэтгэвэрт гаргахаар 140 алба хаагчийг ажлаас чөлөөлж, данс бүртгэлээс 6 алба хаагчийг хасч, дутагдлаар40алба хаагчийг албанаас халсан байна.

 

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар 85,Хууль зүйн яамны шагналаар 61, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 256, “Хүндэт жуух бичиг”-ээр 201,“Спортын алдар” тэмдгээр 17, “Цагдаагийн төлөө тэмдэг”-ээр 15 алба хаагчийг шагнаж, урамшуулав.

 

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан129 алба хаагчийг албанаас дутагдлаар халж, 1316алба хаагчийнцолнынэмэгдэл, сарын цалинг тодорхой хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

 

Хууль зүйн яамнаас “Хуульчдын талбай”-д 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах “Нээлттэй өдөрлөг”-т оролцох алба хаагчдын ажлын чиглэл, цагийн хуваарийг батлуулж, бэлтгэл ажлыг хангах талаар Нийслэлийн цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Дэмжлэг үзүүлэх газрын харьяа газар, хэлтэс, төвийн дарга нарт албан бичиг хүргүүлж, өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газрын 14, Нийслэлийн цагдаагийн газрын 2 алба хаагч оролцсон. цагдаагийн алба хаагчтай холбоотой 2, хүний нөөцтэй холбоотой 1 өргөдөл хүлээн авч, санамж сэрэмжлүүлэг тарааж, www.mass.mn, www.medee.mn, www.eagle.mnцахим сайт, Монголын мэдээ, Зууны мэдээ, Өдрийн шуудан сонин, SBN, Eagle, NBS, Star, ЭКО, Эх орон телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан.

 

2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингисийн талбай болон нийслэлийн 6 дүүргийн 13 цэгт “Нээлттэй хаалга” өдөрлөгийн арга хэмжээг нэгэн зэрэг явуулж,цагдаагийн 1780 алба хаагч, 24 оюутан цагдаа, 51 олон нийтийн цагдаагийн ажилтан, 59 “School police” эргүүл оролцож, 26 төрлийн 16284 ширхэг сурталчилгааны материал тараан, 1727 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, иргэдээс 76 өргөдөл, гомдол, 1 талархал хүлээн авч ажиллав.

 

Дээрх ажлын хүрээнд “Цагдаагийн байгууллагын шинэчлэл” сэдэвт 15 минутын видео танилцуулгабэлтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 орчим реклам, шторк, аймаг нийслэлийнИргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажлын талаарх танилцуулгазэргийг LED дэлгэцээр нэвтрүүлж,www.police.gov.mn, www.facebook.compolicemng,twitter хуудас ашиглан иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулав.

 

Арга хэмжээний үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хугацаа нь дууссан 394 иргэний эрхийг сэргээж, 1184 иргэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа олгож, жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн 61 иргэний материалыг хүлээн авч, галт зэвсэг улсын хилээр оруулах, худалдах, тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэх, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох чиглэлээр 150 иргэнд зөвлөгөө өгч ажилласан.           

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 388 дугаар тогтоолоор баталсан “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Замын цагдаагийн газар 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шалгах болон хэвлэх 400 ширхэг төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээс хойш 2014 онд  нийт 749078 зөрчил илрүүлж,7.1 тэрбумтөгрөгийн тасалбарыг хэвлэж, зөрчил гаргагчид хүлээлгэн өгснөөс 4.6 тэрбум төгрөг төлөгдөж, эргэн төлөлт 64.4 хувьтай байна.

 

Замын цагдаагийн алба хаагчид шалгах болон хэвлэх төхөөрөмжийг ашигласнаарцагдаагийн байгууллагын ASAP санд бүртгэлтэй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 575 этгээдийг илрүүлэн холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна.

 

2014 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын“11-11”төвд цагдаагийн байгууллага,алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 645 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлснийг бүртгэн, холбогдох газар, хэлтэс, төвд албан бичгээр хүргүүлж, хариуг авч шийдвэрлэсний 295 буюу 45.0 хувь нь санал хүсэлт, 255 буюу 38.6 хувь нь гомдол, 49 буюу 7.6 хувь нь талархал, 52 буюу 7.8 хувь нь шүүмжлэл, 7 буюу 1.1 хувь нь өргөдөл байна.

 

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийн 610 буюу 92.7 хувийг шийдвэрлэж, 48 буюу 7.2 хувь нь ажиллагаанд байгаа ба чанараар нь авч үзвэл 451 буюу 68.5 хувийг 5 хоногийн дотор, 159  буюу 24.2 хувийг 5-аас дээш хоногт шийдвэрлэжээ.

 

2014 онд иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчтай холбоотой 1560 өргөдөл, гомдол хүлээн авч шалгасныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 537 нэгж буюу 52.4 хувиар өсч, 1713 алба хаагч холбогдсоны 1294 буюу 75.5 хувь нь офицер, 407 буюу 23.8 хувь нь ахлагч, 12 буюу 0.7 хувь нь сонсогч бүрэлдэхүүн байна. Нийт өргөдөл гомдлын 1541 буюу 98.7 хувийг барагдуулж,19 буюу 1.2 хувийн үлдэгдэлтэй байна.

 

Нийт зөрчлийг төрлөөр нь авч үзвэл:132 буюу 8.4 хувь нь хууль ёс, хүний эрх чөлөөг зөрчсөн, 233 буюу 14.9 хувь нь хэрэг материал дутуу шалгасан, 45 буюу2.8 хувь нь хэргийн хугацаа хэтэрсэн, 117 буюу 7.5 хувь нь бусдыг чирэгдүүлж танил тал харсан, 308 буюу 19.7 хувь нь цагдаагийн алба хаагчийн харьцааны соёл, ёс зүй зөрчсөн, 25 буюу 1.6 хувь нь  хээл хахууль шан харамж авсан, 83 буюу 5.3 хувь нь  бусдыг зодож эрх чөлөөнд нь халдсан, 243 буюу 15.5 хувь нь ажлын хариуцлага алдсан, 148 буюу 9.4 хувь нь архидан согтуурсан, 3 буюу 0.1 хувь нь  өмч хөрөнгө үрэгдүүлсэн, 219 буюу 14 хувь нь  Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль дүрэм зөрчсөн, 2 буюу 0.1 хувь нь цалин, тэтгэвэр тэтгэмж буруу тогтоосон, 2 буюу 0.1 хувь нь төсвийн хөрөнгө ашигласан зөрчлүүд эзэлж байна.

 

Сахилгын арга хэмжээ авагдсан байдлыг авч үзвэл: Эрүүгийн хэрэг үүсгэхээр шилжүүлсэн 43, албанаас халсан 55, цол бууруулсан 2, цалин бууруулсан 533,  цолны нэмэгдэл хассан 8, сануулсан 130,  алба хаагчийн буруутай үйл ажиллагаа нотлогдоогүй753, нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан 17 байна.

 

Цагдаагийн байгууллагын 6626 алба хаагчийн 2013 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч, нэгтгэн тайланг хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад анх орох болон албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 374 алба хаагчийн урьдчилсан мэдүүлэгт дүгнэлт гаргуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу авсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 192 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, нэгтгэх ажил хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудыг томилуулж, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст албан бичгээр хүргүүлэв.

 

Орхон, Булган, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хадгалалт, хамгаалалтыг шалган зааварчлах ажлыг зохион байгууллаа.

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн 60 алба хаагчийг эргэн дурсаж, мөнхжүүлэх “Бид мартахгүй” арга хэмжээг төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд зохион байгуулж, Ховд аймгийн Булган суманд үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан  цагдаагийн дэд  ахлагч Б.Төмөрчөдөрийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэн Ховд аймаг дахь цагдаагийн газрын гадна талбайд дурсгалын хөшөө босгосон.

 

Гурав. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журамхамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  үүргийн хэрэгжилтийн талаар:

 

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, 2014 онд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

   Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх 15 бүлэг, 122 хэсэгтэй ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажилласан.

 

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах мэргэжлийн удирдлагаар хангах дэд зөвлөлтэй хамтран Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

   Мөн  ДОХ-ын халдвар авсан иргэд болон БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг тогтоох зорилгоор биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн нас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллээр цахим сан үүсгэх талаар Эрүүл мэндийн яаманд  албан бичиг хүргүүлэн хамтран ажиллаж  байна.

  

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газартай хамтран БНХАУ-аас “Ардын уламжлалт тан” гэх халхавчаар мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэн ОХУ руу гаргаж байж болзошгүй этгээдүүдийг илрүүлэх “Алтан үрэл” тусгай арга хэмжээ явуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна.

 

   2014 оны 04 дүгээр сарын 16-наас 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Тэсэрч дэлбэрэх бодис,тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналтад тавих тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах зорилгоор тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортолдог, үйлдвэрлэдэг, тэсэлгээний ажил эрхэлдэг 101 аж ахуйн нэгжийг хамруулсан хяналт шалгалт зохион явуулж, дүнг Уул уурхайн сайдад танилцуулсан.

 

   Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, ялангуяа хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, ан агнуур, ойн тухай хууль тогтоомж зөрчих зэрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, нотлох баримтын эх сурвалжийг тогтоох зорилгоор 1035.5 сая төгрөгийн хохиролтой, 22 холбогдогчтой, 15 гэмт үйлдлийг баримтжуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

 

   Улсын хэмжээнд уул уурхайн чиглэлээр ашиглан эвдэгдэж, орхигдсон газрын судалгаан дээр дүн шинжилгээ хийж, 2014 оны 03 дугаар сарын 15-наас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд “Эвдэгдсэн газар” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, 20 аймгийн 703 нэгж бүхий 4320.5 га талбай уул уурхайн олборлолтоос болж эвдэрснийг тогтоон,  6 үйлдэлд  эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, 37 аж ахуйн нэгж дээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

 

Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бөөрөлжүүт” хэмээх газарт “Шаазгай бадмаараг”, “Соёл арвижих”, “Шар зүлэг” зэрэг 11 компани хууль бусаар алт олборлон байгаль орчинд 625.0 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган прокурорт шилжүүлсэн.

  

Алтны далд наймаатай тэмцэх зорилгоор Тагнуулын ерөнхий газартай хамтран “Улаан Жамсран” арга  хэмжээ зохион явуулж, хууль бусаар алт хил нэвтрүүлсэн 2 гэмт хэрэг, 3 үйлдлийг илрүүлэн 11.49 кг цэвэр алтыг хураан авч, 800.0 сая  төгрөгийг улсын орлого болгосон.

 

   Алт, монет болон мөнгөн эдлэлийг гаалийн татвараас зайлсхийн хууль бусаар хил нэвтрүүлдэг этгээдүүдийг илрүүлэх зорилгоор “Шагай”, “Болор” арга хэмжээнүүдийг явуулж, Чингис хаан олон улсын нисэх буудлаар иргэн “А” 4 кг монетон эдлэл, 16 кг мөнгөн эдлэлийг гаалийн хяналтаас нуун хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 30.0 сая төгрөгийн гаалийн татварыг нөхөн төлүүлэв.

 

   Улсын чанартай авто замын дагуу болон Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт өсч, нас барсан, гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын чиглэл боловсруулж, нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн.

 

   БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын айлчлалтай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, үндсэрхэг үзэлтэй бүлгэм, холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажлын чиглэл хүргүүлсэн.

 

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-тэй хамтран баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан.

 

Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Белокуриха хотод зохион байгуулагдсан Хилийн бүс нутгийн хууль сахиулах байгууллагын удирдлагуудын уулзалтад  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга, Дорнод, Булган, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга нар оролцсон. Уулзалт зөвлөгөөний үеэр хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэхэд хилийн бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

 

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар нь 2014 онд иргэд байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 374 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 361 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 434 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаар 397 холбогдогчтой 132 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр,75 холбогдогчтой53 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт хүргүүлж, 41 холбогдогчтой 112 хэргийг бусад хэрэгт нэгтгэжээ. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан 72.3 тэрбум төгрөгийн хохирлоос 52.4 хувь буюу 37.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 35.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар нь 18120 хүнтэй 23776 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 9342 хүнтэй 7160 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2776 хүнтэй 6635 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 1533 хүнтэй  4357  хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1784 хүнтэй 1634 хэргийг нэгтгэж, 424 хүнтэй 479 хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ.

 

2014 онд 91 хүнд холбогдох 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, үүнээс 49 хүнд холбогдох 18 хэргийг яллах дүгн

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
40
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
53
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
40
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
53
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
458
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
95
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
65
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
100
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
112
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
72
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
157
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
232
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос