• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээлж байна

2015-01-21

ГАЛТ ЗЭВСГИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална. Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөг хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгална.
Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь хадгална.
Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн нутаг, дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст мэдэгдэнэ.
Галт зэвсгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын гох түгжигч хэрэглэхийг нийт галт зэвсэг эзэмшигчид анхааруулан мэдээлж байна.